Ж.Байденыг заналхийлсэн эрэгтэйг буудан хөнөөжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон бусад албан тушаалтнуудын эсрэг хүч хэрэглэхээр цахим сүлжээнд заналхийлсэн эрэгтэйг Холбооны мөрдөх товчооноос лхагва гарагт явуулсан баривчлах ажиллагааны үеэр буудан хөнөөжээ. Ж.Байден Юта муж улсад очихоос хэдхэн цагийн өмнө алба хаагчид Крейг Робертсоныг гэрээс нь баривчлахаар очсон байна.
Гэмт хэргийн талаарх мэдээлэлд дурдсанаар, К.Робертсон “Facebook” хуудсандаа Ж.Байденд заналхийлсэн төдийгүй Д.Трампт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй прокурорыг ч мөн занан сүрдүүлжээ. Энэ талаар Холбооны мөрдөх товчоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Баривчлах ажиллагааг Солт-Лейк хотоос өмнө зүгт Прово хотод орон нутгийн цагаар 06:15 цагийн орчимд явуулжээ.
К.Робертсон “Facebook” хуудсандаа Ж.Байден, Манхэттен муж улсын дүүргийн шүүгч Элвин Брагг нарыг заналхийлсэн нийтлэлийг бууны зурагнуудын хамтаар нийтэлсэн байв. Түүнчлэн АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд болон Нью-Йорк муж улсын Ерөнхий прокурор Летициа Жеймс нарыг заналхийлсэн зурвасуудыг нийтэлсэн байна.
К.Робертсон фэйсбүүк хуудсандаа “Ж.Байден Ютад ирж байгаа тухай сонслоо. Хуучин хувцсаа гаргаж, “M24” бууныхаа тоосыг арчъя” гэж бичсэн бөгөөд энэ нь “Facebook”-ийн хоёр хаягаараа нийтэлсэн олон арван заналхийлсэн агуулгатай нийтлэлүүдийнх нь зөвхөн нэг нь ажээ.
Сэтгэгдэл
Баагийй [192.82.81.186] 2023-08-10 16:35:03
Хэзээ хэзээгүй болсон амьтанд сумны гарз биз дээ. Зүгээр хүнийг буудчихаад хэргээ нууун далдаж дээ.АНУ чанар хийгэм.
Зочин [192.82.82.29] 2023-08-10 18:57:45
хөгийн улс улс ч гэж дээ нэг цагаачдын бөөгнөрөл
Zochin [178.115.74.216] 2023-08-10 13:33:55
Ene nuguu ardchilal n haana baina aa!?? Ter hun hunuuhiig zawdaagui zuwhun FB tee bichsen bnsd. Tegehed buudaad baiwal odoo tegeed hun uldehuu? Hoid Solongos oos doloon door bishuu?
зочин [150.129.143.136] 2023-08-10 21:57:50
Ойлгосонгүй Юу бичээд байгаа юм болдоо ЧИ Хагас ОРК