Ерөнхийлөгч А.Алви Пакистаны парламентыг тараажээ
Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алви лхагва гарагт Ерөнхий сайд Шехбаз Шарифын зөвлөснөөр парламентыг тараасан тухай Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв. А.Алви лхагва гаргийн орой Ш.Шарифын зөвлөгөөг хүлээн авснаасаа хойш хагас цагийн дараа уг баримт бичигт гарын үсэг зурснаар бүх нийтийн сонгууль явуулах нөхцөл бүрджээ. Түүнчлэн уг баримт бичигт гарын үзэг зурснаар холбооны засгийн газар автоматаар татан буугджээ.
Тухайн өдрийн өглөө Ш.Шариф мэдэгдэхдээ "Ассамблейн таван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас гурван хоногийн өмнө буюу лхагва гарагт эвслийн засгийн газар татан буугдана" гэж байсан юм. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг тангараг өргөх хүртэл Ерөнхий сайдын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Ерөнхий сайд болон сөрөг хүчний удирдагчид пүрэв гарагт уулзаж, энэ оны эцсээр болох ёстой сонгууль хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хүний нэрийг эцэслэн тогтох төлөвтэй байна.
Сонгуулийг парламент тарснаас хойш 90 хоногийн дотор зохион байгуулах ёстой боловч одоогийн нөхцөл байдалд, тодруулбал, өнгөрсөн сард зарласан хүн амын тооллогын дүнг баталсны дараа санал хураалтыг зохих хугацаанд явуулах магадлал тун бага байна.
Пакистаны сонгуулийн дээд байгууллага болох Сонгуулийн хороо тооллогын дүнгийн дагуу сонгуулийн тойргуудын шинэ байршил, хил хязгаарыг тогтоохын тулд дор хаяж дөрвөн сарын хугацаа шаардагдах тул сонгуулийн товыг ирэх он хүртэл хойшлуулж магадгүй ажээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.219] 2023-08-10 19:49:05
Энэ одоо ямар гар байдын болдоо бодвол гадны хөлсны нөхөр шиг байгаамдаа
Зочин [188.162.254.96] 2023-08-10 12:54:17
Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!