Хүчтэй хар салхины улмаас БНСУ-д 450 гаруй нислэг цуцлагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос улс болон Япон улсын газар нутгийг далайн хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна. Өнөө өглөөний 9 цагийн байдлаар Канун хар салхи Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хүрч хүчтэй аадар бороо орж, салхины эрч цагт 50 км цагийн хурдтай салхилж байна. Хүчтэй салхины улмаас тус улсад одоогоор 450 гаруй нислэг цуцлагдсан байна.

Сөүлийн нислэгийн удирдлагын төвийн мэдээлж байгаагаар хар шуургатай холбоотойгоор өнөөдрийн бүх нислэгүүд ч хойшлогдож болзошгүй байна.

Нийслэл Сөүл хот орчимд салхины эрч цагт 27 км цагийн хурдтай салхилж аадар бороо орж байна. Оройн 21 цаг орчимд салхины эрч ширүүсэж цагт 50 км хүрэх төлөвтэй байгааг Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мэдээлж байна. Баасан гарагийн өглөө хүртэл нутгийн зүүн хойд хэсэгт, нийслэл болон төв баруун хэсэгт орох хур тунадасны хэмжээ 400-500 мм хүрч магадгүй тул иргэдийг аливаа эрсдэлээс сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулсаар байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.