Ж.Байден Хятадын технологийн салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын өндөр технологийн гол салбарт хөрөнгө оруулахыг хориглох, зохицуулах тухай захирамжид лхагва гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү захирамж нь хагас дамжуулагч, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарт хамаарах юм.

Ж.Байден Конгресст илгээсэн захидалдаа "цэрэг, тагнуул, ажиглалт ба кибер орон зайн чухал ач холбогдолтой гол технологи, бүтээгдэхүүний салбар дахь Хятадын ахиц дэвшилд хариу арга хэмжээ авахын тулд үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна" гэжээ. Энэхүү захирамж нь эдийн засгийн ашиг сонирхлоос илүүтэй үндэсний аюулгүй байдлын асуудлаас үүдэлтэй тул зөвхөн тодорхой хэдэн салбарыг хамарна гэдгийг Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч, энэ нь дэлхийн хамгийн том хоёр гүрний хоорондох технологийн өрсөлдөөн ширүүсч, Ж.Байден өндөр технологийн үйлдвэрлэлийг улс орны дотоодод сэргээх оролдлого хийж байгаа үетэй давхцаж байна.

Уг захирамж ирэх оноос хэрэгжиж эхлэх бололтой.

Үүний зэрэгцээ Вашингтон дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю "уг шийдвэрт сэтгэл гүнээ дундуур байгаагаа" лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ "энэхүү хязгаарлалт нь Хятад, Америкийн компаниуд болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ноцтойгоор хохирооно. Хятад улс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, өөрийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно" гэдгийг онцлон дурджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.