Холливудын ажил хаялтын улмаас “Emmy”-гийн ёслолыг хойшлуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн болон олон улсын телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Emmy” наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг дөрвөн сараар хойшлуулж 2024 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Холливудын жүжигчид, зохиолчдын ажил хаялттай холбоотой ажээ. Телевизийн салбарын “Oscar” гэгддэг энэхүү наадам нь жил бүрийн есдүгээр сард болдог уламжлалтай бөгөөд тухайн жилийнхээ хамгийн шилдэг шоу, цуврал болон тэдгээрт оролцсон уран бүтээлчдийн шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулдаг.

Харин энэ жил кино, шоуны жүжигчид, зохиолчид ажил хаяж байгаагийн улмаас шоуныхаа сурталчилгаанд оролцох, мөн шагнал гардуулах ёслолыг угтан сурталчилгааны ярилцлага өгөх боломжгүй болжээ.

Телевизийн академи болон шагнал гардуулах ёслолыг нэвтрүүлдэг “Fox” телевиз наадмын шинэ товыг пүрэв гарагт зарласнаар өмнө нь цацагдаад байсан наадам хойшилно гэх мэдээллийг баталсан байна. “Emmy” наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2024 оны нэгдүгээр сарын 15-ны даваа гарагт болохоор болсныг дуулгахад таатай байна гэж “Fox” телевизийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Ингэснээр уг наадам цаг хугацааны хувьд “Screen Actors Guild Awards”, “Critics Choice Awards” зэрэг наадмуудтай ойрхон болох юм. “Emmy”-гийн шагнал гардуулах ёслолыг хэн хөтлөн явуулахыг одоогоор зарлаагүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.