Хавайн түймэрт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
Хавай муж улсын Мауи арал дээр дэгдсэн асар хүчтэй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 36-д хүрсэн тухай холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Дора хар салхины улмаас олон зуун барилга байшин нурж, зарим нь түймэрт шатсаар байгаа аж. Олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, онц байдал зарлажээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд зарим хүмүүс сураггүй хэвээр байна.
Муж улсын захирагчийн орлогч Сильвиа Люк сэтгүүлчдэд хэлэхдээ "Мауи арал дээр байх нь аюултай. Бид бүх нөөцөө шавхан ажиллана” гэжээ. "Гал түймэр унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар Лахайна хотын түймрийн улмаас амиа алдсан 36 хүний цогцсыг илрүүлээд байна" гэж Мауи арлын захиргаа мэдэгдлээ. Мауид нээгдсэн таван хоргодох байр бүгд хүмүүсээр дүүрсэн байна.
Сэтгэгдэл