Ган гачгийн улмаас Франц улсад ургац хураалт эрт эхэлж байна
Дэлхийн өнцөг булан бүрд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль, цаг уурын онц ноцтой үзэгдлүүд болсоор байна. Байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдэд өртөөгүй ч сөрөг нөлөөг нь өдөр тутамдаа мэдэрдэг нэгэн үзэгдэл бол ган юм. Франц улсын хамгийн чийглэгт тооцогддог хойд нутагт л гэхэд энэ жил гантай байсны улмаас газар тариалангийн салбар хүнд байна гэдгийг тариалан эрхлэгчид хэлж байна.
Тодруулбал, Францын хөдөө аж ахуйн салбар улсынхаа Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 2 хувийг л бүрдүүлдэг ч Европын Холбоондоо Франц улс нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортоороо тэргүүлэгч орон юм. Тус орны хувьд тосны ургамал, овьёос, усан үзэм тариаллаараа Европдоо тэргүүлдгээс гадна эрчимжүүлсэн мал аж ахуйд хэрэглэх гэж үр тариалдаг.
Гэвч энэ жилийн хувьд цаг агаар маш хуурай байгаагаас үүдэж ургац муу байгааг газар тариалан эрхлэгчид хэлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг өдөр бүр тодоос тод харж байна гэж мөн хэлжээ . Ургац муутай байгаагаас гадна, цаг агаар халуун учир ургац хураалт ердийн үеийнхээс эрт болж байгааг дурдсан.
Гучин жилийн өмнөхтэй харьцуулахад ургацаа 15 хоногоор эрт хурааж байна гэжээ. Халуун хуурай байгаа нь цэвэр усны нөөцөд нөлөөлж байна. Үүнээс үүдэж газар тариалан, хөдөө аж ахуйн арга хэлбэрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрж байна гэжжээ.
Улирлын чанартай энэхүү салбарт хүрээлэн буй орчны өөрчлөлттэй дасан зохицохоос өөр аргагүй. Энэ жилийнх шиг халуун хуурай жилүүд үргэлжилбэл усыг ихээр нөөцөлж, газраа чийглэг байлгахаас өөр арга зам үгүй. Ирээдүйд газар тариалан, хөдөө аж ахуй усны хомсдолтой тулгарах нь ойрхон байгаа аж.
Борооны усыг нөөцлөх арга техникийг хөдөө аж ахуй эрхлэгч бүр талбайдаа нэвтрүүлэх нь зүйтэй гэж газар тариаланчид үзэж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж халуун хуурай улирал уртасч байгаагаас гадна бороо хур хэзээ орохыг таамаглах боломж улам бүр багасч байна гэдгийг мөн хэлж байгаа юм.
Сэтгэгдэл