Шведийн баг хагас шигшээд шалгарлаа
Баасан гаргийн орой болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтонд Шведийн шигшээ баг Японы багийг 2-1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын 32 дахь минутад Шведийн Аманда Илестедт эхний гоолыг оруулж, дараа нь Филипа Ангелдал 51 дэх минутад дахин гоолдсоноор скандинавчууд илт давамгайлж эхлэв. Хариуд нь Японы шигшээ багийн тоглогч Хонока Хаяши 87 дахь минутад гоол оруулжээ.
Японы шигшээ баг өмнөх дөрвөн тоглолтдоо 14 удаа гоол оруулж, шөвгийн 16-д Норвегийг буулган авснаар аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэдэг харагдаж байсан боловч швед бүсгүйчүүд Окландын "Еден Парк" цэнгэлдэх хүрээлэнд цугласан 43 гаруй мянган үзэгчдийн өмнө гайхалтай тоглолтыг үзүүллээ. Ирэх мягмар гарагт Шведийн баг Испанитай хагас шигшээд тоглоно.
Сэтгэгдэл