АНУ Украин улсад 40 тэрбум америк долларын нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украин улсад 40 тэрбум америк долларын өртөг бүхий нэмэлт тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө Конгресст өргөн барьсан байна. Уг тусламжийн багцад Украин улсад 13 тэрбум америк долларын өртөг бүхий цэргийн тусламж багтаж байна.
Мөн гамшгийн үеийн нөхцөл байдлыг даван туулах хүмүүнлэгийн зэрэг бусад тусламжийн багц энэ санд багтаж байгаа юм байна. Гэхдээ Конгресс дахь 2 намын хууль тогтоогчид Украин улсад өнгөрсөн хугацаанд олгосон тусламжийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан тооцоололгүйгээр Киевт дахин дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна. Орос-Украины дайн эхлээд нэг жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд АНУ тэргүүтэй олон улс орны үзүүлсэн цэргийн болон хүмүүнлэгийн зээл тусламжийн хэмжээ 60 тэрбум америк долларт хүрчээ. Эдгээр улс орнуудаас хамгийн их тусламж дэмжлэгийг АНУ-аас үзүүлсэн байна.
Одоогийн байдлаар Вашингтон Киевт цэргийн тусламж дэмжлэгээс гадна, 20 тэрбум америк долларын тусламж үзүүлжээ. Вашингтоны Киевт үзүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ 43 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ Европын холбоо 19 тэрбум олон улсын валютын сан 6 тэрбум америк долларын тусламж тус бүр үзүүлсэн байна.
Зөвхөн 2023 он гарснаас хойш Украин улс гадны улс орнуудаас 25 тэрбум америк долларын санхүүгийн тусламж авсан байна. Энэ нь тус улсын төсвийн нийт орлогын 49 орчим хувийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.107.49] 2023-08-14 13:42:09
Одоо Укрт юу ч өгөөд нэмэргүй болсоон. Сүүлчийн Укрыг үхэж дуустал Оросууд алгуурхан, нямбай, яаралгүй хядсаар л бх болно. Сүүлдээ Зеле Европлуу дайныг оруулна гэсэн нь Европ юунд хутгалдаснаа ойлгов бололтой. Одоо Зеле үхэж дуусталаа Европыг чанга базсаар л байна.
Зочин [173.66.93.130] 2023-08-14 13:33:07
Дэлхий оросын эсрэг байна , үхэрнүүд минь
Зочин [173.66.93.130] 2023-08-14 13:31:33
Орос дэлхийтэй дайтаад хаа холдоо аж юун украйн
Зочин [79.237.244.145] 2023-08-14 12:49:02
Америк балиар дайнч улс.
зочин [202.21.100.210] 2023-08-14 12:43:05
Орос ганцаараа ЕХ, НАТО-той тулалдаж байна даа үүгээр тулалд гэж зэр зэвсэг өгөөд байгаа орнууд энхийг хүсч байна гэж үү.
Зочин [43.242.243.154] 2023-08-14 11:05:17
Үнэн зөнөсөн шаар орос ялнаа асуудалгүй