АНУ-ын Хавай мужид гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 80 болж өсөв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Хавай мужид орших аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Мауй арлыг хамарсан ой хээрийн түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо нэмэгдсээр одоогийн байдлаар 80-д хүрээд байна. Одоогоор алга болсон иргэдийг аврах, эрэн хайх ажиллагааг явуулж байгаа боловч албаныхны мэдээлж байгаагаар амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байна.

Хавай мужид орших Мауй арлын ихэнх хэсэг түймэрт өртөж сүйдээд байна. Тэр дундаа 13 мянган оршин суугчтай Лахайна хот бараг тэр чигтээ сүйрч, эртний түүхэн 1700 орчим байшин барилгууд үнс болтлоо шатжээ. Түймрийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо нэмэгдэж 50 дөхсөн байна. Одоо гамшгийн бүсэд мужийн онцгой байдлын алба Америкийн тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл, гал сөнөөх ангийн 1000 гаруй алба хаагч ажиллаж аврах, эрэн хайх нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Түймрийн улмаас үүрэн холбооны 30 гаруй цамхаг шатсан нь холбоо харилцаа тогтоох, эрлийн ажиллагаанд хүндрэл учруулж байгааг албаныхан хэлж байна.

Хавай мужид гарсан энэ ой хээрийн түймэр бол 1961 онд болсон цунамигаас хойш хамгийн олон хүний амь насанд хүрсэн хамгийн том байгалийн гамшиг болж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хамгийн сүүлд Хавай мужид 1961 онд цунами болж үүний улмаас 61 хүн амь насаа алдаж байжээ. Үүнээс өмнө 1946 онд Хавай аралд мөн л цунамигийн гамшигт үзэгдлийн үеэр 150 гаруй хүн амь насаа алдаж байсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.