Нигерийн төлөөлөгчид Нижерийн цэргийн хунтынхантай уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Исламын хөдөлгөөний тэргүүнээр ахлуулсан Нигерийн шашны удирдагчдын төлөөлөл Нижерийн цэргийн хунтын гишүүдтэй өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзжээ. Исламын нэрт номлогч, Нигерийн “Izala Salafist” хөдөлгөөний тэргүүн Шейх Абдуллахи Бала Лау цэргийн эргэлтийн удирдагч, генерал Абдурахман Тчиани, цэргийн хунтын томилсон Ерөнхий сайд Али Ламин Зейн нартай нийслэл Ниамей хотноо бямба гарагт уулзжээ.

Хэрэв цэргийн эргэлтийн удирдагчид Ерөнхийлөгч Мухамед Базумыг албан тушаалд нь эргүүлэн оруулахгүй бол цэргийн хүч хэрэглэнэ гэж Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэг /ECOWAS/ анхааруулаад байгаа үед дээрх уулзалт болжээ. М.Базумыг долоодугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан түлхэн унагаасан юм.

А.Зейн Нигерийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа “А.Тчиани “ECOWAS”-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгджээ. “Одоо төлөөлөгчид нутаг буцаж, биднээс сонссон зүйлсээ Нигерийн Ерөнхийлөгчид мэдэгдэнэ. Ойрын өдрүүдэд “ECOWAS” бидний эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэрхэн цуцлах талаар хэлэлцэхээр төлөөлөгчдөө Нижерт илгээнэ” гэж А.Зейн нэмж хэлжээ.

Шейх Лаугийн хувьд Нигерийн нэгэн радиод ярилцлага өгөх үеэрээ, Ерөнхийлөгч Бола Тинубу төлөөлөгчдөд Нижер лүү явахыг зөвшөөрсөн хэмээгээд Нигери улс Нижертэй дайтаагүй бөгөөд “ECOWAS”-ыг даргалагчийн хувьд Б.Тинубу тогтоолуудыг биелүүлж байгаа хэмээн ярьсан байна.

Наймдугаар сарын 10-ны өдөр “ECOWAS”-аас Батлан хамгаалахын сайд нарын хороонд хандаж, Нижерийн цэргийн хунтын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч М.Базумыг албан тушаалд нь эргүүлэн оруулахын тулд бэлэн байдалд байгаа цэргүүдээ “нэн даруй идэвхжүүлэх” чиглэл өгчээ. Үүний сацуу Нижерт Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоох талаар цэргийн хунтыг ятгахын тулд дипломат арга хэрэгслүүдийг ч мөн ашиглахаар ЭКОВАС-ын орнууд тохиролцсон байна. Нижерийн цэргийнхэн өмнө нь Нигерийн Ерөнхийлөгч асан Абдулсалами Абубакараар ахлуулсан төлөөлөгчидтэй уулзахаас татгалзаж байв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.199] 2023-08-14 17:49:45

нигерийн бас нигерын гээч ээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.