“Miss Universe Organization” Индонезтой харилцаагаа тасалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Жакарта хотод болох “Miss Universe Indonesia-2023” тэмцээний титэм гардуулах ёслолоос хэдхэн хоногийн өмнө хэд хэдэн оролцогч бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдэгдсэний дараа “Miss Universe Organization” /MUO/ байгууллага Индонезийн франчайз компанитай харилцаагаа тасалжээ.

Тэмцээнд оролцогчдын ярьснаар, финалд шалгарсан бүсгүйчүүдээс “бие дээр нь ямар нэгэн сорви, целлюлит байгаа эсэхийг шалгах”-ын тулд хувцсаа тайлахыг хүссэн бөгөөд зарим нь цээж нүцгэн зургаа авахуулахад хүрсэн байна. АНУ-д төвтэй “MUO”-ын зүгээс мэдэгдэхдээ, франчайз компани нь брэндийн хэм хэмжээ, ёс зүй, хүлээлтэд нийцээгүй нь тодорхой байна гэжээ.

Жакартагийн цагдаа нар гомдлыг шалгаж байгаа аж.

Үүний зэрэгцээ “MUO” Малайзад болох энэ жилийн тэмцээнийг цуцалснаа мэдэгдсэн бөгөөд уг тэмцээнийг мөн “PT Capella Swastika Karya” компани зохион байгуулах байжээ. Тус байгууллага зориг гарган гомдол мэдүүлсэн эмэгтэйчүүдэд талархал илэрхийлээд “эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах” нь нэн тэргүүний зорилт гэдгийг дахин онцолсон байна.

Түүнчлэн үүнтэй төстэй явдал гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бодлого, журмуудаа эргэн харж байгаа бөгөөд дэлхий даяар болж буй тэмцээнүүдэд оролцох үед биеийн хэмжээ харьцаанд ямар нэгэн шаардлага тавих ёсгүй гэж мэдэгджээ.

“Индонезийн “Miss Universe”-ийн үеэр болсон, бидний сонсож мэдсэн зүйлээс харахад тус франчайз нь манай брэндийн стандарт, ёс зүй, хүлээлтийг хангаагүй нь тодорхой байна” гэж “MUO” бямба гаргийн орой нийтэлжээ.

Өдгөө 73 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Miss Universe” нь Зүүн Өмнөд Ази, ялангуяа Индонез, Филиппин, Таиландад алдартай бөгөөд ялагч нь олны танил, нийгмийн сүлжээний од болдог.

“MUO” байгууллагын эзэн, Таиландын трансжендер эмэгтэй, хэвлэл мэдээллийн магнат Энн Жакражутатип гэрлэсэн эмэгтэйчүүд, трансжендер бүсгүйчүүд болон өрх толгойлсон эхчүүдэд өрсөлдөх боломжийг олгох замаар брэндийг илүү хүртээмжтэй болгохын тулд шинэчлэн сайжруулсаар иржээ.

Индонезийн франчайзын захирал Поппи Капеллагийн хувьд, “Miss Universe Indonesia-2023” тэмцээнийг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн, оролцсон хэн нэгний биеийг нь шалгах замаар хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлснийг огт мэдээгүй, зөвшөөрч байгаагүй” гэж “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр мөн “ямар ч төрлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг” байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. 2023 оны 11 дүгээр сард болох “Miss Universe”-ийн финалд эх орноо төлөөлөн оролцох тэмцээнд түрүүлсэн Индонезийн хатагтай Фабиенне Николь Гроеневельд манай байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөх болно гэж “MUO” мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.