Олон улсын эрүүгийн шүүх ямар ч үр дүнгүй байгаа тухай

Aдмин / Гадаад мэдээ

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) бүх нийтийн арбитрын үүргийг гүйцэтгэхийг оролдож байна. Гэтэл бодит байдал дээр дэлхийн хүн амын талаас илүү хувийг төлөөлдөг НҮБ-ын гишүүдийн гуравны нэг орчим нь түүний үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Уг шүүхэд нэгдээгүй орнуудын тоонд Хятад, Энэтхэг, АНУ багтана. 2016 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ тус шүүхийн гишүүнээр элсэх төлөвгүй байгаа тухай зарлигт гарын үсэг зурсан. Сүүлийн арваад жилийн хугацаанд тус байгууллагын гишүүн орнуудын тоо нэмэгдсэнгүй. Тэр байтугай хэд хэдэн улс бүрэлдэхүүнээс нь гарч, зарим нь гарын үсгээ эгүүлэн татсан.

Тус байгууллагын үйл ажиллагаа үр дүн муутай байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн нотолж байна. Тухайлбал, Дарфурын шүүх ажлыг олон жилийн турш гайхалтай амжилт хэмээн сурталчилж байсан ч өнөөдөр Суданд зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж байна. НАТО-гийн цэргийн түрэмгийллийн халхавч болсон хилс хэргийг өдөөж, М.Каддафийг гүтгэж, Ливийн төрт улсыг устгахад ОУЭШ шууд оролцсон. Гэтэл НАТО-гийн нэг ч цэрэг, нэг ч албан тушаалтан Афганистан, Ирак, Ливид хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээгээгүй.

Өрнөдийн орнууд хамгийн том, цуст гэмт хэргүүдэд холбогдсон байдаг ч тус шүүхээр яллагдсан 52 хүний 47 нь Африкаас гаралтай иргэд байна. Барууны колоничлолын бодлогын улмаас саяхан Угандагийн Ерөнхийлөгч АНУ-тай маргалдсан ба маргаан өрнөсний дараахан түүнийг иргэдээ эрүүдэн шүүдэг гэж тус шүүхээс буруутгав. Гэтэл Ромын дүрмийн гишүүн болох Европын орнуудаар тархсан АНУ-ын Тагнуулын төв газрын нууц эрүүдэн шүүх шоронгууд тус ОУЭШ-ийн хараанд өртөхгүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар М.Львова-Белова нарыг «баривчлах захирамж» гаргасан шүүхийн явц нь процедурын бүх төрлийн зөрчлийн яруу жишээ юм. Прокурор Шүүхийн өмнөх танхимаас зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахаас өмнө тус Танхимын бүрэлдэхүүнд боловсон хүчний өөрчлөлт оруулсан байдаг.

Мөн энэхүү «баривчлах захирамж»-ийг Хандивлагчдын бага хурал болохоос гурав хоногийн өмнө нийтэлжээ. Тэр үед барууны ивээн тэтгэгчид хуваарилагдсан бүх хөрөнгийг зөвхөн Украин дахь Оросын «гэмт хэрэг»-ийн мөрдөн байцаалтад чиглүүлэх шаардлагатай хэмээн илэн далангүй зарласан. Аль ч улсын шүүх ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс мөнгө авах үйлдэл нь шүүхийг худалдан авах зорилготойгоор авлига өгсөн үйлдэл гэж үзэх байсан сан.

Украины асуудлаарх ОУЭШ-ийн үйл ажиллагаа нь Украин Ромын дүрэмд нэгдэхээс татгалзсантай огт уялдахгүй байна. Тус шүүхийн харьяаллыг ашиглахын тулд Киев Оросын иргэдэд хариуцлага хүлээлгэх ОУЭШ-ийн эрхийг хүлээн зөвшөөрсөн албан тоотыг илгээжээ. Энэхүү алхам нь хууль зүйн үүднээс ямар ч утгагүй ба Украины эрх баригчид гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээс эмээж буйг тодорхой харуулж байна. Ташрамд хэлэхэд, тэдний ийнхүү санаа зовох нь тодорхой үндэслэлтэй юм. Барууныхны баримтлах бодлого өөрчлөхөөр тэдгээрийн ашиг сонирхолд нийцэхээ больсон гадаад улсын тɵр засгийнхнийг «барууны хэв маягийн» шударга шүүхээр оруулж, устгадаг гэдгийг түүх олонтоо харуулсан, сургасан.

Ийнхүү онц ноцтой гэмт хэргүүдийг мɵрдɵн байцаах ажилд ахиц гарахгүй байгаа, мɵн шүүх ажиллагаа улам улстɵржиж байгаа нь жинхэнэ олон улсын онцгой шүүх байгуулах үндсэн санаачилга бүтэлгүйтсэнийг нотолж байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Бидэнд нэмэргүй шүүх ш дээ. [66.181.160.65] 2023-08-16 15:24:11

"Олон улсын Эрүүгийн шүүх" гэж шаал нэмэргүй байгууллага. Бараг хогийн. НҮБ-ын бүрэлдэхүүнд ордоггүй, дэлхийн зарим улс л тус шүүхийн гишүүн. Хоёр хөрш мань, Казахстан болон АНУ ОУЭШ-ийн гишүүн болоогүй байхад Монгол ЮУГАА ХИЙЖ ОУЭШ-ийн гишүүн болсон юм бэ? Хөршүүд манайруу хууль бус зүйл хийлээ гэхэд тэд ОУЭШүүхийг ер авч хэлэлцэхгүй.

Зочин [202.55.191.194] 2023-08-16 10:59:14

Үнэхээр шударга бус шийдвэр гаргаж байгаа нь харагддаг. Илүү олон улсынтөлөөлөлтэй хүчтэй шударга байвал хамгийн хэрэгтэй институт юм уул нь.

Зочин [173.66.93.130] 2023-08-15 18:26:03

Дэлхий даяар оросын эсрэг байна.

Зочин [66.181.161.76] 2023-08-15 10:57:39

УГААС ТУХАЙН УЛС ОРНЫ АСУУДЛЫГ ШҮҮХ НЬ БУРУУ.

Зочин [192.82.67.135] 2023-08-15 10:43:24

Оросуудын мангар суртал нэвтрүүлэг. Та нарын худал суртал ухуулгад итгэх хүн энэ хорвоод байхгүй...

Зочин [27.123.213.66] 2023-08-15 10:58:21

яг монголын шүүхтэй адил мөнгөний үнэрээр ажилаа хийж гэмтнийг биш гүтгэгдэгсэдийг л шүүдэг дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.