БНЭУ бүлэглэн танхайрах, бүлэглэн хүчирхийлэх гэмт хэрэгт бүх насаар нь хорих, цаазын ял оноож магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн засгийн газар Британийн колоничлолын үеэс нийгэмд үлдсэн зарим өв, заншлыг халах бодлогынхоо хүрээнд анх удаа эрүүгийн эрх зүйн хамгийн том шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд эмэгтэй хүний эсрэг бүлэглэн танхайрсан, бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэгт оноох ялын зүйл заалтыг бүх насаар нь хорих, цаазын ял оноохоор тусгажээ. Уг хуулийн төслийг ирэх оны 5-р сард болох бүх нийтийн сонгуулиас өмнө парламентаар баталж магадгүй юм байна.

Эрүүгийн эрхзүйд өргөн хүрээтэй нэмэлт өөрчлөлт оруулснаар Британийн хаант засаглал болоод бусад боолчлолын утга агуулгатай гэгддэг эртний зүйл заалтууд үгүй болно гэж Энэтхэгийн дотоод хэргийн сайд хуулийн төслийг парламентад өргөн барих үедээ мэдэгджээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байдлыг илүү сайжруулах зорилготой уг хуулийн шинэ зүйл заалтаар гэрлэх, ажилд орох, албан тушаал ахих, эсвэл далд хэлбэрээр бэлгийн мөлжлөгт ашиглавал гэмт хэрэг гэж үзэхээр заасан байна. Шинэ хуулиар бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноох юм байна.

Харин хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноохоор шинэчлэн тусгажээ. Мөн бүлэглэн танхайрсан гэмт этгээдэд долоон жил хорихоос эхлээд цаазаар авах хүртэл ял оноохоор хуульд өөрчлөлт оруулжээ. Энэтхэгийн нийгмийг цочроосон хүчингийн гэмт хэрэг үе үе гардаг. Хамгийн сүүлд өнгөрсөн 7-р сард Манипур мужид ийм төрлийн гэмт хэрэг гарч, Энэтхэгийн засгийн газарт хуулиа чангатга гэсэн олон нийт болоод сөрөг хүчний шахалт шаардлага ирэх нь нэмэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-16 15:04:28

энийг шууд хуулаач гадны юм хуулах гээд байдаг саадууд аа.

Zochin [49.230.207.209] 2023-08-16 03:06:48

Manai ulsad heregtei huuli bna Niigem maani shorongiin sul doroi hutga nuusan huneer duurlee

Зочин [103.57.93.9] 2023-08-15 17:25:54

zuv


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.