К.Роналдогийн баг Арабын Клубуудын Аваргуудын анхны цомыг хүртлээ
Криштиану Роналду хоёр гоол оруулснаар “Аль-Наср” баг түүхэнд анх удаа зохион байгуулагдсан Арабын Клубуудын Аваргуудын цомын тэмцээнд түрүүллээ.
Саудын Арабын “Аль-Наср” баг цаг сунгасны эцэст 2:1-ийн харьцаагаар нутгийнхаа "Аль-Хилал" багийг хожлоо.
Энэхүү финалын тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд “Аль-Хилал” багийн Майкл Делгапо эхний гоолыг оруулж тооны харьцааг нээжээ. Тоглолт дуусахад 20 минут дутуу байх үед “Аль-Наср” багийн Абдулелах Аль-Амри улаан хуудас авч тус баг 10 хүнтэй болсон байлаа. Тоглолтын 74 дэх минутад К.Роналдо эхний гоолоо оруулснаар тооны харьцаа тэнцүү болсон хэдий ч Наваф Бушал улаан хуудас авч, есөн хүний бүрэлдэхүүнтэй “Аль-Наср”-ын хувьд байдал бүр ч хүнд болов.
Хэдийгээр илт цөөхүүлээ байсан ч К.Роналду нэмэлт цагийн ес дэх минутад хожлын гоолыг орууллаа.
Арабын Клубуудын Аваргуудын цомын тэмцээнд Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Марокко, Тунис, Алжир, Ирак улсын хүчирхэг багууд оролцжээ. К.Роналдо зургаан тоглолтонд зургаан гоол оруулснаар тэмцээний мэргэн буучаар шалгарсан байна.
Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард “Манчестер Юнайтед”-аас гарч “Аль Наср” клубтэй 200 сая еврогийн (220.16 сая доллар) хоёр жил хагасын хугацаатай гэрээ байгуулсан юм. Өдгөө 38 настай Роналдо зургаадугаар сард Саудын Арабын багуудад шинэ тоглогчдыг элсүүлэхийг хүсэж байна гэж ярьсны дараа Карим Бензема, Н’Голо Канте, Калиду Кулибали, Эдуард Менди, Роберто Фирмино нар SPL клубт, Садио Мане, Марсело Брозович нар “Аль-Наср” клубт шилжин ирсэн байна.
Сэтгэгдэл