Х.Маралмаа, Б.Данзанравжаа нар хүрэл медалийн төлөө барилдана

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Х.Маралмаа хагас шигшээ шатанд БНСУ-ын тамирчин Ян Жиёонтой учраа таарсан. Манай бөх хоёр вазари үнэлгээ алдаснаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд барилдсан Б.Данзанравжаа БНСУ-ын Ким Тае Вунтай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Б.Тэргэлнаран Хятадын Тайванийн тамирчин Вен Чутай барилдаж, цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл