3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ БАГ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

Aдмин / Спорт

"Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өчигдөр хүртлээ.

Манай багийн залуус аваргын төлөө БНХАУ-ын багийг 18:15 харьцаагаар буулгаж авав.

Тоглолтод манай баг 0:6 гэж хожигдож эхэлсэн ч төгсгөлийг чамбай хийж, ялалт байгуулсан юм.

Хоёр баг өмнөх өдөр нь учраа тааран тоглоход манайхан 21:17-гоор хожиж байв.

Өнгөрсөн хавар 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ Азийн аварга болсон бол энэ удаа дүү нар нь нутагтаа зохиогдсон Зүүн Азийн наадамд аваргаллаа.

Эх сурвалж: Монголын Үндэсний Комиссын Хороо


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.1] 2023-08-21 13:18:38

Баяр хүргэе!

Зочин [91.20.57.204] 2023-08-21 12:42:07

Сайн байна.

Зочин [202.126.90.42] 2023-08-21 07:23:58

Баяр хүргэе мундаг залуучууд улам их амжилт гаргаарай!!!!!! Амжилт Амжилт !!!¡!!!!!!!!!!!!!@@


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.