ЦАХИМ ОРЧИНД СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛДЭЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Супер азтан Мерседес Бенз G500 маркийн машины эзэн болно гэх агуулга бүхий сугалааны мэдээлэл цахим орчинд гарчээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн.
Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр шалгаж байна" хэмээн мэдээллээ.
Хуулийн заалт:
10.4 дүгээр зүйл.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй/₮20,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй/₮200,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Сэтгэгдэл