БОГДХАН УУЛЫН БҮСЭД ОЛГОГДООД БАЙСАН ЗАРИМ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.
- Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.
- Харин БОАЖ сайдын 2023 оны 8 дугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчин болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.
- Мөн 2023 оны 6 дугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.
Жич: Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий хэсгүүдэд газар ашиглах эрх нь цуцлагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.33] 2023-08-25 09:47:36
HUSNEGTENDEH TOO USGEE TOMOOR BICHEECHEE
Зочин [66.181.161.134] 2023-08-24 16:14:04
Богд хан уулын амыг тэр чигт нь хашиж аваад орон сууц барьчихаад аялал жуулчлалын газар барьсан гээд байгаа анандбазар гээд даварчихсан гишүүнии газарыг хурааж авч болохгүй юу Мэдээжиин орон сууц барьж хэдэн тербумаар зараад хүмүүс оруулчихсан мөртлөө аялал жуулчлалын газар гэхэд нь хяналт шалгалтынхан тиим байнааа гээд байгаад байдаг нь гайхмаар Нөгөө унхиагүй ноёны урагшгүй албатууд гэдэг шиг
Z [202.126.88.112] 2023-08-24 13:02:53
zXzzZwEqw
Иргэн [66.181.161.246] 2023-08-24 12:11:36
Зарим газар гэх юм.Бүгдийг нь цуцлах хргтэй ш дээ.Ямар нь үлдээд бнааа.
Зочин [202.179.15.34] 2023-08-24 11:47:21
Жирийн иргэн бид нарт 0,07 га газар авах гэхээр байхгүй гээд байгаа мөртлөө Зайсанд 1 хүнд 11295, нүхтэд 1 хүнд 12872 м2 , компаниудад хэдэн арван мянган кв-аар олгогдсон нь ямар учиртай юм бэ энэ бүхний ард авилга хээл хахуул харагдаад байна. Энэ газар олголтоо ил тод болгож, эргэж шалгаж мэдээлж баймаар юм. Шударга ил тод нийгэмд амьдармаар байна.