Коби Брайантын дурсгалд зориулж хүрэл хөшөө босгоно

Aдмин / Спорт

“Лос-Анжелес Лейкерс” баг Бүх оддын тоглолтын 18 удаагийн аварга Коби Брайантын дурсгалд зориулан ирэх хоёрдугаар сард хүрэл хөшөө босгохоор болжээ. Ингэснээр тэрбээр Мэжик Жонсон, Шакил О'Нил нарын нэгэн адил өнөд дурсагдах хөшөөтэй болно.

2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор 41 насандаа таалал төгссөн К.Брайантад хүндэтгэл үзүүлэн хөшөө босгохоор төлөвлөснөө лейкерсчүүд пүрэв гарагт танилцуулжээ. Хөшөөг нээх ёслолыг 2024 оны хоёрдугаар сарын 8-нд “Денвер Наггетс” багтай хийх тоглолтын өмнө хийхээр товлосон байна. 2/8/24-ны өдөр нь К.Брайант болон нисдэг тэрэгний ослоор амиа алдсан түүний охин Жианнагийн өмсдөг байсан өмсгөлийн дугааруудыг бэлгэдэж байгаа юм.

К.Брайантын хөшөөг “Crypto.com” аренагийн гадна байрлах “Лейкерс”-ийн шилдэг тамирчид болох М.Жонсон, Ш.О’Нил, Жерри Уэст, Карим Абдул-Жаббар, Элжин Бэйлор болон алдарт хөтлөгч Чик Хирн нарын хөшөөний дэргэд босгох ажээ. “К.Брайант бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг, Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг байлаа” гэж “Лейкерс”-ийн эзэн Жини Басс дурсан ярилаа.

К.Брайант 1996 онд “NBA”-гийн драфтын эхний тойргоор сонгогдсоноосоо хойш 20 жилийн тамирчны замналаа “Лейкерс”-т өнгөрүүлэхдээ NBA-гийн аваргаар таван удаа шалгарч байлаа. “Лейкерс” 2017 онд К.Брайантын 8, 24 дугаартай өмсгөлийг мөнхөлсөн бөгөөд 2020 оны хоёрдугаар сард түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулж байв. Домогт сагсан бөмбөгчийн нэрийг 2021 оны тавдугаар сард Жеймс Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлсөн билээ.

Э.Хулан

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.234] 2023-08-26 20:25:38

Монголд биш ээ. Хэ хэ

Монгол [103.57.92.121] 2023-08-25 21:58:14

Одоо хөшөө дурсгалаа болъё тэхүү

Зочин [202.9.47.59] 2023-08-26 13:19:22

Харин тийм. Хөшөө хэрэггүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.