Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 13 мянган хүнээс мэдүүлэг авчээ

Aдмин / Хууль

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, хил, гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын 3 иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нэр бүхий яллагдагч нарын 97 үл хөдлөх эд хөрөнгө, 49 тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Нийслэлийн прокурорын газраас 69 хүнд холбогдох 8 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн асан Т.А, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2 хэрэг прокурорт хянагдаж байна.


Сэтгэгдэл

Хан [101.176.213.112] 2023-08-28 13:09:39

Манай шүүх засаглал өөрсдөө маш их хэмжээний хахууль авдаг Яагаад нэг ч шүүхч ял авдаггүй юм бэ

Зочин [66.181.161.151] 2023-08-28 12:16:33

Шүүхиин удирлагуудад МАНАН ын хүмүүс байсаар байхад шүүх авилгачидыг шүүнэ гэдэг ёстой лөөлөө юм байна Хөгжлиин банкны сүр дуйлаантай хэргүүд бүгд замхарсан Нөгөө олон зуун тербумын хэрэгтэй нөхдүүд 20-30 хан саяар торгуулаад л өнгөрлөө Хэдэн зуун тербумын хэрэгтэн хэдхэн саяар торгуулаад л болчихдог болохоор боломж олдсон хүн бүхэн хулгай хиих нь мэдээж Шүүгч нарын шиидвэр хахуулын хэмжээнээс шалтгаалдаг болчихсон болохоор авилгачид луйварчидад айж эмээх хэрэггүй болчихжээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.