Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад буй 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 08 сарын 30-ны өдөр болно
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүх хурал наймдугаар сарын 30-ны өдөр товлогджээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Тус 142 хавтаст эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатны шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт товлов.
Дээрх 11 хүний дунд Т.Аюурсайхан байгаа төдийгүй түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [103.145.234.126] 2023-08-29 22:17:24
За Аюурсайханыг яллаж чадах нь уу гэдгийг харъя! Шоронд явуулбал хамаг булайг нь дэлгэнэ гэсэн дээ. Яллаж чадахгүй бол далай шиг их булайгаа дэлгүүлэхгүй хамгааллаа гэж ойлгогдож байна.
Зочин [202.55.188.110] 2023-08-29 09:44:14
Угаасаа д шуналвн дэв бсан шуу дээ худла шудрага дур эсэгсэн хоосон хонгио ур удмаараа тамд улдэх тавилантай хун хог хятадын шээс монгол эр хун идлээ уулаа гэхэд хэмжээтэй бдаг энэ ухмэр ундэс нь тасармар бол хэмжээгуй бэрд хятад шунал
Ax [59.153.115.110] 2023-08-29 09:04:21
Хуурамч хүн байсан юм байна
Zochin [67.161.103.116] 2023-08-29 08:03:21
Yamarch huviralgui fantomas Kino nii fantomas shig folio sons havar nuurt
Монгол [46.114.149.4] 2023-08-29 00:21:44
Овоо юм байх гээд сайн ч дэмждэг байсан. Үнэхээр Хог байж. Аргагүй ч юм да, Багабандийн цүнх баригч байсан байна лээ шүү муу Хог чинь
Зочин [139.5.218.88] 2023-08-28 20:57:29
Энэ Аюурсайхан гэж нэг хөгийн Пэтка юмаа, нэг их шударга царайлаад бахираад байсан чинь жинхэнэ хулгайч байжээ.
Zochin [202.126.89.183] 2023-08-28 17:04:10
Хүний муу үзэх гэсэнгүй. Шийтгэл, оноох ял нь хийсэн хэрэгтээ дүйцэхүйц шударга байгаасай.
Зочин [66.181.161.105] 2023-08-28 16:49:09
Монголын хамгийн шударга хүн гээд байгаагүй билүү энэ Аюурсайхан гэгчийг. Баг өмссөн үлгэр ярьсан шударга дүрд тоглосон ийм хулгайч нарыг бүх насаар нь шоронд хатаа тэг байж бусад хулгайч нарт сургамж болно