ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТСЭН 3 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг ЦЕГ-аас тодрууллаа. Ингэхэд холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа бөгөөд дээр дурдсан зүйл ангиар дахин шийтгүүлэх юм.
Харин 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар буюу Хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангийн зөвхөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэрэгт холбогдуулан 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал тааруу, гадаадад эмчлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-08-29 11:06:10
одоо шударгаар шийдэе гэвэл нөгөө хүний арьсаа цаазлаад ээж нь олигггүй дорой бол хүүхдийг нь асрамжинд аваад шидэх байх даа
зо [202.55.191.194] 2023-08-29 09:54:56
Хэлэх муу үг алга...Маш муухай
зочин [59.153.114.253] 2023-08-29 09:06:36
тэнэг эх төрүүлсэн үрээ хамгаалж чаддаггүй эрийн дэвсгэр юм даа
Зочин [139.5.218.229] 2023-08-29 05:31:43
новшнууд, энэ хүүхэд зүгээр л босоод л ирээсэй, 2 нүд нь яанам бэ!!!!! эцэг эх , за тэр яргачин харин эдлэх ёстой бүх үйлийн үр ээ эдлэх биз, зүрх зогсом шүү, ийм нялх амьтан ийм болтолоо нэг ч хамгаалах хүн байхгуйгээр ийм болтолоо зодуулна гдэг, ямар их ээжээ гэж дуудсан бол ооо