Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Aдмин / Спорт

АНЭУ-ын Дубай хотноо болж буй пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд тэмцээнд 84 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцож байгаа юм.

Түүний оролцсон 107 кг-ын жинд таван тивийн 20 орны 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, пара пауэрлифтингийн ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа хүртжээ. Энэ жинд Ираны тамирчин түрүүлж, Украины тамирчин хүрэл медалийн эзэн болжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.