Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлон зарласан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт ирүүлсэн тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.178] 2023-09-07 14:36:11

Аюурсайхан биш ээ Аюулсайхан шүү дээ

Ө [202.131.248.206] 2023-09-01 15:05:38

Өмгөөлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаач ээ УИХ давхар хэрэг авчхаад. хэрэг хойшлуулаал даварсан гарууд! Хууль эрх нь байгаа юм чинь мөнгө аваад л шалтаг гаргаж хойшлуулдаг биз. Албаар шүүх хурал давхардуулж ! энийг одоо таслах хэрэгтэй!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.