"Тод каннам" эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн амиа алдсан хэргийн шүүх хурал маргааш болно
“Тод каннам” гэх эмнэлэг иргэнд өөх соруулах мэс ажилбар хийж, мэс заслын үеэр үйлчлүүлэгч нь амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны гуравдугаар сард гарсан. Хэрэг үйлдэгдэж, хүний алттан амь хохироод дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн ч тухайн хэргийн шүүх хурал болж чадахгүй хойшилсоор байсан.
Тэгвэл уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2023.09.05/ 09.00 цагаас ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Тухайн хэрэгт “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах саналыг хохирогчийн зүгээс гаргаснаар шүүх хурал нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан юм.
Тухайн хэргийн хохирогч нь айлын ганц охин, хорь гаруйхан насны эмэгтэй байсан ба түүний охин нь өнчрөн үлдсэн билээ. Харин тухайн эмнэлэг нэрээ өөрчлөн ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: Цахиур.мн
Сэтгэгдэл
Zochin [202.126.88.76] 2023-09-05 12:06:06
Hvniil saihaniig vniig alchaad yuch boloogvi aytai neree soliood ajilaad baidag arail yumaa Hvnii gants vr baisan shvvdee
123 [202.55.191.194] 2023-09-05 10:18:28
үнэхээр өрөвдмөөр,эмч нь гээд 2 өлбийсөн юм 1 р эмнэлэг дээр ичихгүй айхгүй ирж байсныг 2 нүдээрээ хараад сууж байлаа,
Зочин [139.5.219.25] 2023-09-04 16:53:06
Аль хэдэн жилийн өмнө л гарсан хэрэг дэг одоо хүртэл шийдээгүй юмуу