"U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ

2023 оны "U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Монголын волейболын холбооны нэрэмжит "U16 Өсвөрийн улсын аварга" шалгаруулах тэмцээн 9 өдрийн турш Улаанбаатар хотод үргэлжлэх юм. Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн охидын 74 баг, хөвгүүдийн 86 багийн тамирчид оролцоно.
Сэтгэгдэл