Махса Аминигийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Иран даяар өрнөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Махса Амини амь эрсэдсэнээс хойш нэг жил өнгөрч байгаатай тохиолдуулан бямба гарагт Иран даяар эсэргүүцлийн жагсаал болжээ. Эргэн сануулахад, жилийн өмнө толгойн алчуураа зохих ёсоор зүүгээгүй хэргээр Ираны ёс суртахууны цагдаагийн албаныханд баривчлагдаад байсан 22 настай Махса Амини учир битүүлгээр нас барсан билээ.

Ираны нийслэл Тегеран, Машад, Ахваз, Лахижан, Арак, Курдын Сенандаж зэрэг олон хотод болсон жагсаалын үеэр жагсагчдын ихэнх нь "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" гэсэн бичиг бүхий уриа лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлэн хашгиралдаж байв. Жилийн өмнө М.Амини нас барсны дараа Иранд үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсноос хойш томоохон жагсаалууд ийнхүү дахин өрнөлөө.

Ираны эрх баригчид олон хотод зэвсэгт эргүүлүүдийг гаргаж, хойд нутгийн Лахижан хотод цагдаа нар жагсагчдыг хөөн тарааж байгаа нь дүрс бичлэгт харагдана.

М.Аминигийн дурсгалд зориулсан жагсаал Парис, Брюссель, Берлин, Вашингтон, Истамбул, Лондон зэрэг дэлхийн олон хотуудад болсон байна. Жагсаалд оролцогчид Иранд олон хүн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа энэ үед гадаадад амьдарч буй дэмжигчид дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй гэж байв.

Лондон хотод болсон жагсаалд оролцсон нэгэн эмэгтэй "Бидний тэмцэл үүгээр дуусахгүй гэдгийг бүх хүмүүст мэдэгдэхийг хүсэж байна” гэж CNN-д ярьсан юм.

Д.Одон

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.131.235.198] 2023-09-18 14:19:04

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.