Монголын волейболын шигшээ баг өнөөдөр Пакистаны багтай эхний тоглолтоо хийнэ

Азийн наадамд оролцож буй Монголын волейболын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны багтай хийх гэж байна. Тус тоглолт өнөөдөр 14:30 цагаас эхлэх аж.
Өмнө нь 2018 оны Азийн наадамд мөн нэг хэсэгт багтан өрсөлдөхөд Пакистаны баг 3:0 (25–16, 25–19, 25–14) харьцаатай хожиж байсан.
Манай багаас тухайн үеийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан 4 тоглогч одоогийн шигшээ багт байна. Хэдийгээр Э.Энх-Амгалан, Б.Баярсайхан нарын чухал тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтаагүй ч манай баг бүрэлдэхүүн 5 жилийн өмнөхөөөс илүү ахисан тоглолтыг үзүүлнэ гэж итгэж байна.
Сэтгэгдэл