Олимпын наадамд цагаан тугаа өргөх анхааруулгын цаад шалтгаанууд

Aдмин / Спорт

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын үйл ажиллагаанд “муу” дүн тавьжээ. Тодруулбал дараах зургаан зөрчлийг илрүүлж засах үүрэг өгсөн байна.

Үүнд:

lдопингийн эсрэг үндэсний дүрэм,

lэмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт,

lшинжилгээ мөрдөн шалгалтын олон улсын стандарт,

lүр дүнгийн удирдлагын олон улсын стандарт,

lдопингийн эсрэг боловсролын олон улсын стандарт,

lгарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт зэргийг мөрдөж ажилладаггүй нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээ авахдаа олон улсын стандарт мөрддөггүй нь тогтоогджээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол Улс ирэх жилийн олимпын наадамд цагаан тугийн дор оролцохыг Олон улсын олимпын хорооноос албан ёсоор мэдэгдээд байгаа.

Энэ нь МОНАДА-д оруулсан шалгалтаар илэрсэн зөрчлүүд. Үүний цаана бөхчүүдээс допингийн шинжилгээ авахдаа авлигал нэхэж “аргалж” өгдөг нь олон эх сурвалжийн амаар батлагддаг. Энэ хэрэг гэрэл цохиж асуудал АТГ-т очиж нийслэлийн прокурорт шилжсэн ч тэгсхийгээд чимээгүй болсон. Тэгвэл допингийн шинжилгээний цаана хөшигний ард өрнөдөг үйл явцын талаар энд онцолъё.

Баяр наадамд дөрөв давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг юм явагддаг байна. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд шүүс нууж ордог асуудал түгээмэл гардаг байна. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг юм байна.

Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалтад хамрагдаж сертификат авсан этгээд допингийн шинжилгээнд ажиллах ёстой.

Манайд бол энэ үйл ажиллагаанд хэн дуртай нь ажиллаж бөхчүүдтэй ханцуйдаа наймаалцдаг гэнэ. “МОНАДА”-д албан ёсны сертификаттай байдаггүй аж. Допингийн шинжилгээний талаар бөхчүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

Улсын аварга О.Хангай “Би 2017 онд допингийн шинжилгээ өгсөн. Энэ үеэр нэр бүхий бөх шээсээ солих гэж оролдоод баригдсан. Тухайн бөх допингийн шинжилгээнд бүдрэх нь үү гэж харж байсан ч тийм зүйл болоогүй. Допингийн шинжилгээ авах явцыг хуулийн байгууллага хянаж байх ёстой. Түүнчлэн тухайн бөхөд өвдөг шороодсон бөх давхар хянах ёстой. Би допингийн шинжилгээнд хамрагдахад миний дээжний савны кодыг давхар хянаж зургийг нь дарж баталгаажуулаад хариу нь ирэхэд тулгаж болно. Допингийн шинжилгээг хянаж байгаа эмч болон хянагчтайгаа хуйвалдаад л шээсээ солих бүрэн боломжтой”

Улсын начин Д.Цэрэнтогтох “Намайг допингийн шинжилгээ өгч байхад хэд хэдэн зөрчил илэрч байсан. Допингийн шинжилгээ өгөхөд хянагч эмч болон гэрч л хамт байлцдаг. Дүрэм нь ийм. Гэтэл Улсын начин Ж.Ням-Эрдэнэ допингийн шинжилгээ өгөхөд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар шинжилгээний өрөөнд орчихсон Ч.Насанбат эмчтэй уулзаад наагуур цаагуур гүйгээд байсан. Үүнийг би хоёр нүдээрээ харсан. Х.Цагаанбаатар допингийн шинжилгээний үйл ажиллагаанд орох эрхгүй хүн шүү дээ. Ямар учраас тэнд явж байсныг ойлгоогүй. Энэ бол допингийн шинжилгээ авах журмыг зөрчсөн ноцтой үйлдэл мөн. Түүнийг допингийн шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байгаа”

Улсын арслан Х.Мөнхбаатар “Допингийн эсрэг байгууллага төрийн наадмаар 20 жил тоглолоо. Долдугаар сарын 12-ны орой хэдэн дадлагын оюутан допингийн шинжилгээний дээж аваад л ор сураггүй алга болчихдог. Шинжилгээний дээж хаана хадгалагддаг, хэний хяналтад тээвэрлэдэг нь тодорхой биш. 40-50 хоногийн дараа шинжилгээний хариу нь ирээд л хэн нэгнийг яллаад хэн ч биш болгодог. Ийм хууль бус шинжилгээг бөхчүүд өгөх хэрэггүй. Шинжилгээ өгөхдөө 24 цагийн дотор хариугаа авах шаардлага тавих хэрэгтэй. Бүтэн сар болсон шинжилгээний хариугаар яллаж байгаа нь хууль бус”.

Өөр нэг бөх “Допингийн шинжилгээ нүднээс далд явагддаг. Үүний ард асуудалтай олон үйл явдал болдог. Энд би ганцханыг нь л онцолъё. Хэдэн тамирчин шинжилгээнд хамрагдах юм тэр тоогоор шинжилгээний сав байдаг. Өөрөөр хэлбэл, 32 бөх шинжилгээнд хамрагдахад сорьцын өрөөнд 32 сав л байх ёстой. ВАДА-гийн дүрэм ийм. Намайг шинжилгээ өгөхөд илүү сав өрөөстэй байгаа нь анхаарал татсан. Илүү савыг юунд зарцуулдаг нь ойлгомжгүй. Үүний ард шинжилгээний дээж сольдог асуудал байхыг үгүйсгэх арга байхгүй. Бөхчүүд өөр хүний шээс өвөртөлж ороод хольж сольдог явдал болж л байдаг. Допингийн хяналтын ажилтнуудтай хуйвалдаад уснаас хуурай гарах бүрэн боломжтой. Энэ асуудал АТГ-ын чихэнд хүрч шалгагдаж байсан. Эмч нартай холбоотой авлигалын асуудлыг шалгаж илрүүлээд прокурорт шилжүүлсэн ч таг чиг болсон. Өнөөх яригдаад байдаг 38 бөхийн асуудал чинь үүнтэй л холбоотой”.

Допингийн шинжилгээний талаар энэ цагт ид сайн барилдаж буй бөхчүүд ийм байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн допингийн шинжилгээнд ажилладаг эмч нар шинжилгээний хариугаар шантаажилж мөнгө нэхдэг асуудал түгээмэл болсныг бөхчүүд дуу нэгтэй хэлж байгаа юм.

Энэ бүхнээс харахад МОНАДА допингийн шинжилгээ авахдаа Допингийн эсрэг олон улсын байгууллагын стандартыг мөрддөггүй нь нь харагдаж байна. Сүүлдээ ид сайн барилдаж байгаа бөхийг допингийн асуудалд оруулахаар заналхийлдэг болсон гэх. Энэ бүх идээ бээр нь ил гарч Монгол Улсын тамирчид олимпын наадамд цагаан туган дор жагсах дээрээ тулж ирлээ.

Дээрх асуудал өндрөө авч МОНОДА-гийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ асуудлыг богино хугацаанд шалгаж, шийдвэрлэхгүй бол 2024 оны Парисын олимпын наадамд Монгол Улс цагаан тугаа өргөж ороход ойрхон байна. Олон улсын допингийн хорооны зүгээс энэ бүх завхралаа 2024 оны нэгдүгээр сар хүртэл засах хугацаа өгөөд байна. Энэ хугацаанд дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол төрийн далбаа Парисын тэнгэрт мандахгүй нь. Олимпын тэнгэрт цагаан тугаа өргөх болсон шалтгааны зах зухаас дурдахад ийм байна. Цаашлаад санхүүжилт тайлагнадаггүй гэх мэтчилэн олон асуудал бий.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийнэ. Энэ үеэр улсын их баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн допингийн шинжилгээний “Б” сорьцын хариуг албан ёсоор зарлана. Зарим хэвлэлд мэдээлж байгаагаар бол түүний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь дахин батлагджээ. Энэ хариуг зарласны дараа Баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг хэлэлцэх юм. Допингийн эсрэг үндэсний журамд зааснаар бол түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, Улсын арслан цолыг нь хурааж авна.

Улсын арслан М.Бадарчийн зүгээс шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа. Тэрбээр шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид арбитрын шүүхэд хандаж, өөрийн эрхээ хамгаалахаар төлөвлөж байгаа юм байна. Өмнө нь барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболд арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээж байсан юм.

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.191] 2023-09-30 00:04:15

Допингийн шинжилгээг нарийн хяналт дор, зохих стандартыг баримталж аваагүй учраас л Бадарч эсэргүүцээд байгаа юм шүү дээ. Ингэж эсэргүүцэх үндэслэл бүрэн байгаа болоод Оюунболд аварга, Бадарч арслан хоёр зүй ёсны шаардлага тавьж байгаа болно. Яг үнэндээ өнгөрсөн жил нэг ч бөхөөс допинг илрээгүй нь маш НО-той. Өнгөрсөн жил л гэнэт бөх бөхчүүд допинг хэрэглээгүй байж гэнэ. Ер нь бол наадмаар 4 давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж тусгай саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг НО өрнөдөг гэх. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд нууж ордог асуудал түгээмэл гардаг гэж яригддаг. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг гэдгийг олон бөх ярьж байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалтанд хамрагдаж сертификат авсан хүн доп

Зочин [202.126.90.46] 2023-09-28 13:29:20

Гол асуудал хэн нэгэн дарга янз бүрийн юм бичүүлж,Допингийн эсрэг үндэсний төвийг цуцлуулж,өөртөө авах зорилготой ажлыг нь харлуулж байгаа байхдаа.Түүнээс яг шинжилгээ авч байсан хэсэгт бөх үзэж байсны хувьд,шинжилгээг нэг энгийн хувцастай,нэг цагдаа хувцастай хүнтэй хамт шинжилгээ өгөх бөх,сурын харваачдыг авч орж бсан.Ямар нэгэн юм барьж болон нуух нөхцөл байхгүйгээр орж бсан.

зочин [202.9.46.15] 2023-09-28 07:20:56

стандарт дүрэм журамаа одоо болтол цэгцлээгүй үнэн замбраагүй авилга болсон юм байна л даа харамсмаар юм

зочин [139.5.218.41] 2023-09-28 06:18:04

WADA-c хүртэх ёстойгоо л хүртэрж арчаагүй муу МONADA!!!!

зочин [103.140.10.197] 2023-09-28 02:47:42

ямарч хариуцлаггүй юм бэ өдий болтол стандартуудаа баталгаажуулаагүй тэгээд хүмүүсийн хувь заяагаар тоглож суудаг хариуцаж байгаа хүмүүст нь харицлага тооц батэрдэнэ аварга бол сайхан бөх шүү харин төрийн ажлын хувьд хөөрхий мануухай шүүдээ тэгээд дээр нь улс төрд түлхэж оруулаад попорддог өвчтэй болгочихсон одоо бол явахгүй амраах хэрэгтэйдээ үндэсний бөхчүүдийн хувьд монголчууд нутгархан уралдаж тэнэгтсээр байгаад баахан шуналын хүүдийнүүд болгочихсон бүдүүн бөх нэртэй болохоор ямарч шантааж хийж юуг ч бүтээж болох юм шиг сэрүүн зүүдэлдэг болгочихсон ер нь явахгүй болно удахгүй иргэд юмны учрыг олж хужрыг тунгаадаг болохоор

Зочин [66.181.161.129] 2023-09-27 22:22:26

Батэрдэнэ энэ жил л сайд болсон Допингиин завхарсан асуудлууд энэ жил л болж байгаа биш аль эртнээс л болсоор ирсэн Тэгээд ч допингын эсрэг төв гээд энэ нэг шантаажны газар нь олон улсын хууль дүрмээрээ хөндлөнгөөс нь оролцох эрх байхгүй дүрэмтэй юм байна Тиим байхад Батэрдэнэ аваргыг буруутгах нь арай л өрөөсгөл асуудал болно Батэрдэнэ аварга шиг жудагтай бөх ховор шүү

Mgl [178.165.203.182] 2023-09-27 18:37:10

Ene hereggui baahan mahnuudiig odoo boliulaachee. Guzeenuud. Yun Olimpiin said we! Hahahaha.

Зочин [66.181.188.183] 2023-09-27 18:36:58

All news are fake. When foreigners surf American news channels, Americans immediately send fake news to their locations just like webspoofing. How do people know whether there is really a war going on in Ukraine? No one visits Ukraine because this country is an undesirable tourist destination. Russians are getting a 300 billion - u. s. dollar paycheck from Americans for good acting.

Зоригт [59.153.113.94] 2023-09-27 15:38:58

Олимпийн хорооны ажил За агсанаас хойш завхарч эхэлсэн нь үнэншдээ нөгөө даамийн Батэрдэнэ мэтийн нөхдийн өөд нь татсан нь хаа байна Байж байгаагаа хардаа та нар цагаан туган дор жагсах болчоод Нээх дугараад байсан хүмүүс одоо дугараач тэгээд .ийм л хогнууд байсан байхгүй юу. Уралдаан тэмцээн ажил төрөл гээд ороход ямар сайхан байгууллага байлаа одоо хардаа Даамийн нөхөрөө

Barimt [202.55.188.45] 2023-09-27 14:50:35

Naad heden sevstei guzeenuudiig toohgui ee. Olimp tiv DELHIID yavdag olon tamirchdiin Doping asuudal baigaa. Baahan huniig nuusan. Teriig naad darga nar chini bugd medej baigaa.

Зочин [172.56.225.201] 2023-09-27 11:12:38

Хэнтийн мангар бөх спортын сайд болж спортын яамтай болсон нэг ч алтан медаль авсангүй монгол улс !!! Олимп-д хүртэл цагаан тугтай оролцох нь…. Батэрдэнэ хүүр ээ чи зүгээр одоо болчихооч … гэртээ суу … хар хөдөөний мал

Баяр [59.153.113.94] 2023-09-27 15:20:24

Маш зөв үнэн ш дээ сахил хүртээд шал дордов гэгчээр сайдтай болоод цагаан туг барихнээ рд өмнө нь ийм байлуу Тэр олимпийн хороо нь ажил нь гэж шалдаа унасан ерөнхийлөгч нь хүн алаа л .Өмнө нь намайг ажил хөөцөлдөөд ороход арайч ийм байгаагүйээ эмх цэцтэй сайхан орчин байсан шүү

Зочин [172.56.225.201] 2023-09-27 11:15:34

Ардын жүжигчин тэр нууц амраг Долгор авгайгаа л цохиод байжы батэрдэнээ.. харин тэр ямаан омогт нөхөрт нь алуулав аа.. ха ха.. үнэн шт.. мэднээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.