М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо

Aдмин / Спорт

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.

Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.148] 2023-09-27 20:38:12

Одоо наад солиорлоо зогсоочих! Хэн яах гэж ямар зорилгоор Бадарчийг намнасан юм бэ? Тэр хүн өөрөө өөрийгөө нам намнасан, бүх цаг үед хорьсон бодисыг тариагаар хэрэглэснийг А.Б сорьцоор нь нотоллоо. Өөр яалгах гээд байгаа юм? Бадарчаас бусад нь хохирох ёстой юмуу? Гэмт хэрэгтэнг өмөөрч өөхшүүлэх биш алдаагаа засахад нь тусалбал тэр хүнд тустай байлгүй дээ!!!!

иргэн [66.181.184.184] 2023-09-27 19:43:09

Хангайд даян аварга цол олгохыг дэмжиж байна. Мөн 100 жилийн ориг тэгш ойгоор түрүүлсэн батөлзий нарын бөхчүүдийн цолоыг нөхөн олгохыг хүсэж байна.

Санал [203.23.199.2] 2023-09-27 18:09:24

Энэ асуудлыг шалган тодорхой ажил зохион байгуулж нэг мөр шийдвэрлэх шаардлага байна Түрүүлсэн бөхийг намнадаг зуршил тогтлоо.

Зочин [192.82.92.153] 2023-09-28 10:09:39

увсын хүмүүс хийж буй зохион байгуулалттай ажил

zochin [103.242.47.34] 2023-09-27 17:35:09

tsol nemj yah yum yamarch undelelgui harin shiitgeh n zuvuu ene talaar hen sahuuldag yum


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.