Б.Чинзориг медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ

Aдмин / Спорт

"Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийлээ. Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дэвжээнд таарч, Руслан ялснаар аваргалах замаа засч байв. Харин энэ удаад манай боксчин оноогоор ялж, хариугаа авлаа.

Шөвгийн наймд шалгарсан манай тамирчин медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ. Тэрбээр шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Тажикистаны Баходур Усмоновыг ялсан билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.