Наадмаар М.Бадарч начин төрүүлсэн юм бол түүнээс дээш давааны бөхчүүд нь хэнтэй барилдаж цол ахисан байх вэ?
Монгол наадамд түрүүлсэн бөхчүүд жил бүр допингийн шинжилгээнд бүдэрдэг болов. Тэгээд л төрийн наадам түрүү бөхгүй болж бүтэн жилийн хэрүүл тэмцэл эхэлнэ. Энэ жилийн баяр наадмын түрүү бөх М.Бадарч метенолон гэх допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь албан ёсны лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Энэ нь булчингийн масс нэмэх зориулалттай, бүх цаг үед хориглосон бодис гэнэ. Үүнийг хэрэглэснээр булчин томорч тэр хэрээр тэнхээтэй болдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрснээр түүнд олгосон цол, тансаг зэрэглэлийн байр, машинууд ямар ч утга, учиргүй болж хувирав. Зарим хуульчдын зүгээс ард түмнийг хуурч допинг хэрэглэж наадамд түрүүлээд бай шагнал хамдаг үзэгдлийг луйврын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэ нь ч зарим талаараа ортой. Хэдэн өрөө байр, бандгар жийпний төлөө улайрч допинг хэрэглэж ард түмнийг мэхэлж байгаа нь дэндүү хударгагүй үйлдэл. Дээрээс нь бөх болохоороо л ингэдэг юм байх даа гэсэн гайхширал дагуулах юм. Өөр хэвийн ухаантай хүн бол түрүүлчихээр допингийн шалгалтад ордог гэдгийг эрх биш мэдмээр юм.
Ийм луйврыг таслан зогсоох цаг тулж ирснийг М.Бадарч, Э.Оюунболд нарын жишээ тод харууллаа. Наадамд түрүүлсэн бөхийг халуун хөлсөн дээр нь индэрт залж зарлиг дуудаж цол олгодог явдлаа эргэж харъя. Долдугаар сарын 12-ны орой батламж гардуулаад допингийн шинжилгээний хариу ирэхэд нь цолны үнэмлэх тэмдгийг нь гардуулдаг байхаар Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ. Бөхчүүдийн допингийн шинжилгээний дээж аваад 40-50 хоног ор сураггүй алга болдог үзэгдэл манайхаас өөр хаана ч алга. Энэ нь хор уугаад ч хамаагүй түрүүлчихээд шагналаа хамчих. Цаадуул чинь нэгэнт өгсөн юм чинь буцааж нэхэж чадахгүй. Нэхвэл ийм нүнжиггүй хүмүүс бас байдаг аа гээд л орилчиход яаж ч чадахгүй гэсэн аминдаа их нарийн ухааны ажил юм шиг байна. Бодвол нөгөө ам авна гэж хөгшид, хүч чадал нь харьчихсан хүмүүсээ амладаг дэлхийд хаана ч байдаггүй жудаггүй үйлдэлээ боддогтойгоо адил бодож гаргалгааг нь гаргаа биз.
Одоо энэ нарийн ухааны юмыг нь таслан зогсоохын тулд шинжилгээний хариу нь тэр дороо гардаг олон улсын жишигт шилжих болсныг түрүүлээд шагнал хамдаг бөхчүүд тодорхой харуулав. Иймд бөхчүүдээ долдугаар сарын 12-ны өдөр шинжлээд маргааш нь хариу гаргадаг болъё. Ингээд уяачдын наадмаар цолны үнэмлэх тэмдгийг нь албан ёсоор гардуулж байя. Цол авсан бөхчүүд тэнд цуглаж нутгийн зөвлөлөөсөө байр, машин авдаг уламжлалтай. Яг энэ үеэр нь л цолыг нь өгч баталгаажуулъя.
Үгүй бол допингийн хэрэглээг нь сул тавья. Бөхчүүдийн шээсийг хаа байсан Солонгос руу зөөж зуу зуун сая төгрөг үрдэг ажлаа зогсооё. Сумо шиг хэрэглэх нь хэрэглээд барилдаг. Хамгийн ойрхон жишээ Өмнөд Монголын бөхөд ч допинг хэрэглээд л барилддаг. Ийм жишигт шилжье. Энэ жил тэр бөх хүчтэй допинг хэрэглэж түрүүллээ гээд л сууж байдаг.
Баяр наадмын тухай хуулийн өөр нэг гажуудал нь допингийн хохирогч бөхчүүдэд нөхөж цол олгодог асуудал байна. Энд ямар ч логик алга. Энэ гажуудлыг зөвхөн М.Бадарчийн жишээнд л авч үзье. Өнгөрсөн наадмаар түүнийг тавын даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд өвдөг шороодсон гэж үзсэн. Улмаар Б.Баянмөнхөд Улсын начин цолыг нөхөж олгохоор болоод байна. Өөрөөр хэлбэл М.Бадарчийн наадам тавын даваанд өндөрлөсөн гэсэн үг. Гэтэл үүнийг зургаа, долоо, найм, есийн даваанд гарч барилдсанд тооцсон нь гажуудал. Э.Даш, С.Сүхбат, О.Хангай, Ц.Бямба-Отгон нар цол ахих болоод байгаа. Тэд аль дээр тавын даваанд унасан бөхтэй барилдаж цол ахиж байгаа нь ямар ч утгагүй. Мөн М.Бадарч О.Хангайгаас бусад өрсөлдөгчөө давахгүй гэх баталгааг хаанаас гаргаж бөхчүүдэд цолыг нь нөхөж олгоод байна вэ. М.Бадарч тавын давааны өрсөлдөгч Б.Баянмөнхийг бол алчуур шиг л сэгсрээд л чулуудна. Яаж ч бодсон давна. Зургаагийн давааны учраа Э.Дашид ч М.Бадарч унаж байсан удаагүй. Таарахаараа л давдаг. С.Сүхбатыг ч тэр дугтраад л унагана. Улсын аварга О.Хангай л эн тэнцүү өрсөлдөнө. М.Бадарчийг унана гэх баталгааг хаанаас гаргаж цол нөхөж олгоод байгаа нь хачирхалтай.
Их спортод түрүүлсэн тамирчнаас допинг илэрвэл ялагдсан тамирчид нь урагшаа байр огшдог дүрэм бий. Үүнийг монгол үндэсний бөхөд хэрэгжүүлж байгаа нь зохимжгүй байна
Монгол үндэсний бөх шиг есөн даваатай тэмцээн өөр хаана ч байхгүй. Энэ дүрэм нь манай тэмцэлдээний хөрсөнд бууж өгөхгүй байна. Яаж ч үзсэн М.Бадарч Б.Баянмөнх, Э.Даш, С.Сүхбат нарыг дийлнэ. Наанадаж л наадмын их шөвөгт шалгарна. Тэгэхлээр тавын даваанаас хойших барилдааныг комисс гаргаж байгаад тэр нь тэрийг давна, энэ нь үүнд унана гээд хийсвэр барилдаан хийлгээд үзүүр түрүүн дээр аваачих хэрэгтэй болчихоод байна. Тэгж байж цол үнэмшилтэй болно. Ийм учраас дээр дурдсан цол олголт утга учиргүй болчихоод байгаа юм. Тэгээд ч аль тавын даваанд уначихсан хүний юутай нь барилдаад даваад байгааг ойлгохгүй байна. Сүнс сүлдтэй нь барилдаад байгаа юм уу. Ийм худал зүйлээр цол ахисан бөхчүүдийг тэгээд зааны сүнс цолтой, арслангийн сүнс цолтон гэх болж байна уу.
Бид сүүлийн үед үндэсний бөхчүүдээ өв тээгч гэж дээдэлж хоймортоо залж ирлээ. Одоо үүнийгээ больё. Тэд хэтэрхий увайгүй байна. Ц.Бямба-Отгон гарьд цолны найраа өнгөрсөн наймдугаар сард хийж “Нутгийн буян” группээс таван өрөө орон сууц, нутгийн зөвлөлөөсөө тансаг машин бэлгэнд авсан. Тухайн үед “Арслан болохоо мэдээд бушуухан гэгч цолны мялаалгаа хийлээ” гэж ярьж байв. Удахгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан цол аваад дахиад найр хийж наашаа гэсэн болгоноо холгох уу. Иймэрхүү л юм бодож явдаг хүмүүсээр монгол эрчүүд бахархаж, тэднийг даган дууриах нь зохимжтой гэж үзэж байгаа юм уу . Монгол эрчүүд ийм шуналтай, авахаас өөр юм мэдэхгүй зан ааштай болох нь зөв үү. Бөх тайлбарлагчдын өв тээгч гэх яриаг хориглох хэрэгтэй. Монгол бөх шашин мэт бүх зүйлийн тэргүүнд залрах зохимжгүй нь олон жишээгээр амьдрал дээр батлагдлаа. Шуудхан хэлэхэд социализмын үед бөхчүүдийг тэргүүндээ залдаггүй байв. Асуудлыг хүч, бяраар шийдэхээр дайрдаг муйхардуу улс л гэж тодорхойлдог байсан. Биеийн хүчээр гурвыг билиг оюуны хүчээр мянгыг дийлнэ гэх цэцэн үг бий. Сэлмээр тулалддаг үед бяртай улс шүтээн байсан байж магадгүй. Орчин үед энэ нь орхигджээ. ОХУ, Украины дайнаас ажиглахад биеийн хүч тэнэг зориг шинжлэх ухаан технологийн өмнө юу ч биш гэдэг нь харагдлаа. Оюун ухааныг тэргүүндээ залж тэтгэх цаг болжээ. Аль ч талаас нь яаж ч харсан бөхчүүд өв тээгч биш байна.
Сүүлд нь онцлоход байгаагаа хэдэн бөхчүүдэд барьдаг, тэднийг оройн дээд шүтээн мэт залдаг, хэлсэн ярьсаныг нь бишрэн дагадаг шашинлаг байдлаа зогсооё оо. Энэ бол байдаг л нэг хувь хүний тулааны спорт билээ. Тэмцэлдэхдээ өмсдөг өмсгөлийг нь л соёлын өв гэхгүй юм бол өөр соёл уламжлал тээгээд дамжуулаад байгаа юм өчүүхэн ч байхгүй. Ялалтын үр шимийг зөвхөн ялагч хүртдэг, бусдад падлий ч байхгүй спорт юм.
О.ДАШНЯМ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Малчин [202.21.127.142] 2023-10-04 09:24:08
Маш үнэн зүйлийг бичиж. Ер нь хэн нь хэндээ ямар бол өгөх, түүнээ хэрхэн урамшуулах нь тухайн байгууллагын л дотоод асуудал,.Төр засаг үүнд түй ч хамаагүй байх учиртай. Монголын үндэсний бөхийн холбооны шийдэх асуудалд ерөнхийлөгч хутгалдаж цол олгох нь туйлын зохимжгүй, үүнээ л больчих. Зөвхөн бөх биш, спорт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан...гээд манайд ерөнхийлөгч хутгалддаггүй салбар алга. Ийм байхад яаж энэ нийгэм эрүүл байхав дээ. Энэ олон хоосон гавъяа шагнал болоо болио, одоо. Харин түүний оронд хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд түүндээ таарсан цалин, урамшуулал авах нөхцлийг л бүрдүүлэх нь төрийн үүрэг биш бил үү?
Зочин [139.5.216.28] 2023-10-03 21:41:32
Зүгээр барилдаж чадахгүй элдэв бодис хэрэглээд заваарсан хог.түрүүлсэн бөхөд тавагтай боов хувин айраг нэг төлөг өгөөд бллоо шүү дээ.махаа идээд айргаа уугаад боовоор ирсэн хүнээ дайл
б [66.181.191.170] 2023-10-03 15:37:58
Ухаан чинь хүрэхгүй юмаар хэнд ч хэрэггүй юм битгий бичээ. Ялагдсан хүн нь шагнал авахаар байвал түүнийг нь нөхөж олгодог нь олон улсын жишиг. Чам шиг здаа ойлгохгүй байх л даа.
зочин [203.17.23.197] 2023-10-03 15:36:53
Хэрүүлтэй барилдаж байсанаас цолгүй, бай шагналгүй барилдаал тарж байвал таарна
Зочин [66.181.181.178] 2023-10-02 17:09:09
хүний шунал гэдэг бол маш хүчтэй зан чанар ш дээ, шуналыг нь хөдөлгөсөн янз бүрийн том том шагнал амлаад л бай та нар ... наад шагналуудыг чинь авахын төлөө шунал хөдөлсөн хүн юу ч хийж мэднэ
Зочин [66.181.161.11] 2023-10-02 16:11:06
5-н даваанд цол өгөөд л бусдыг хаях хэрэгтэй.Жишээ нь.Анар заан л гэнэ.Төрийн наадмаар 7 давж үзээгүй цол авсаншдээ.Маш том гажуудал.
Төо [202.9.41.18] 2023-10-02 16:00:45
Үнэн үнэн 5 д унаад начин төрүүлөөд цаашдын даваануудад барилдахгүй хүн яахаараа харцага заан арслан төрүүлээд бнаа аан
Зочин [66.181.176.155] 2023-10-02 15:23:07
Бөхчүүд Улс оронд ямарч хэрэггүй !!!!!!!!
Зочин [203.98.76.249] 2023-10-04 10:46:57
соц үед бөхчүүд хэвийн боов нухадаг ганц хэрэгцээ нь тэр байлаа. одоо манаач харгалзагч хийж байгаа. өөр хийх юмгүй гүзээ л болжээ.
Зочин [202.9.40.141] 2023-10-02 15:15:00
Олон улсын ч бай үндэсний ч бай спортоор хичээллэж байгаа бол допингтой холбогдоно. Тэрнээс яаж сэргийлэхийг өөрөө, дасгалжуулагч, эмч нар л заана. Хувиараа хичээллэж байгаа бол чи өөрөө л судалж мэдэхээс өөр аргагүй. Эмч нар нь гэсэн ямар шаардлагаар хориотой эмийг хэзээ хэр тунгаар уусныг нь тодорхой бичиж тэмдэглэж байх үүрэгтэй байдаг.
Зочин [202.9.40.141] 2023-10-02 15:10:09
Үндэсний бөхөөр олимп дэлхийн аварга гэж шалгаруулахгүйгээс хойш цол дагуулж өгдөг бай шагналуудаа компаниуд минь дэлхийд нэрээ гаргаж байгаа тамирчиддаа өгмөөр юм. Үндэсний баяраар хэд даваад өндөрхөн бай шагнал авчих гэсэн, амьдрал ахуйгаа жаахан ч гэсэн өөд нь татчих гээд наадамд хүч үзэж байгаа бөхийн бусад төрлийн улсын цалинтай хэдэн тамирчид нь допингтой нөхдүүдэд нуга даруулаад урмаа, нуруугаа хугалуулаад дуус гэсэн утгатай юм бичих юм. Бөхийн орон бол бөхийнх л байх хэрэгтэй. Үндэсний гэж ялгах хэрэггүй. Тэгж байж тэгш хөгжинө. Аль аль нь. БТСУХ нь допингийн шинжилгээний мөнгийг нь цагт шилжүүлээгүйн улмаас хариугаа цагт нь авч чадахгүй байгаагаа бусдад бухаад яах вэ дээ. аль 2021, 2022 оны шинжилгээний өрийг сая Засгийн газраар оруулж байж шийдүүллээ гэсэн. Улсын хороо нь ингэж мөнгийг нь цавчаад зарцуулаад байхад олон улсад олимпийн цагаан тугтай дэвжээнд гарах бол юу ч биш юм байна.
Зочин [104.28.250.151] 2023-10-02 15:08:56
өв тээгч, харишгүй хүчит, олныг баясгагч, тэр аймгийн тэр сумын харьяат гэх мэтчилэн хэллэг одоо хэрэгцээгүй болжээ. Зүгээр нэг наадмаар хүй долоод ч юмуу барилдчихдаг, тэрийг нь хэдэн жуулчин сонирхвол тэр биз. Нийгэмд огт хэрэггүй заншил тул удахгүй энэ хэдэн бөхтэйгээ хамт мартагдах биз ээ.
зочин [202.21.119.242] 2023-10-02 14:41:10
Унасан бөхчүүдийн хэнч түрүүлэх боломжтой шүү дээ.
Cc [73.134.123.123] 2023-10-02 14:39:41
Sumo heregledeg gej harin shaachih shg bollooo.
Ах хүү [202.55.188.85] 2023-10-02 14:35:04
Бямба Отгон Сүхбат 2 Арслан Заан цолийг битгии ав.энэ луйварчин авил7ачин ниыгмиин бузар шингэнэ
Зочин [103.212.117.194] 2023-10-02 14:48:54
Допинг хэрэглэж түрүүлсэн бөх бол наадмыг тэр чигт нь БУДИЛУУЛЖ монгол түмнээ хуурч , эд агуурс олз омгийн шуналтан , нэр нүүрээ олон түмэнд БУЗАРЛАГЧ , ТҮЙМЭРДЭГЧ болж байгаа юм. Хэлэх үг алга. Сайхан монгол уламжлалаа тэр чигт нь зөв авч явж , монгол түмнээ баясгаж яваарай даа бөхчүүд минь. ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ИРСНИЙ ДАРАА ЦОЛ ОЛГОДОГ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ.УЧИР НЬ АРД ТҮМЭН ТҮРҮҮЛСЭН БӨХИЙГ ХУРДАН ЗАРЛААСАЙ ГЭЖ ХҮСЭХ БОЛНО.ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ХУРДАН ХАРИУ ИРЭХ БОЛНО..ИРЭХ ХУГАЦААНД ОЛОН САЙХАН БОДОЛ ТААМАГ БАЙХ БОЛОВ УУ
Иргэн [202.9.40.19] 2023-10-02 14:21:34
Давсан болгож хий цол өглөө гэхэд тэрийг авсан бөх ямар ч үнэ хүндгүйш дэ. Тэнэгдүү л юм шигээ. Ёстой л муухай муйхар аргын туйл. Хоолондоо юм хийлгэх эсэхээ өөрөө л хянаач дэ. Ямар айл хэсээл хоол идэж явдаг өлсгөлөн хүн биш . Ам руу нь албаар цутгаагүй л бол энд тэнд идэж уухгүй байх эрх нь өөрт нь бгаа ш дэ.;
Зочин [103.212.119.235] 2023-10-02 13:33:10
Үндсэн хуульд хүний /чиний/ эрхийг заачихсан. Тэнд лав л хардах эрхтэй гэж байхгүй. Хардвал эхнэрээ л хард
Зочин [66.181.165.167] 2023-10-02 12:27:36
msl
Baagii [66.181.160.116] 2023-10-02 12:19:00
Er ni bol buhchuudiig tengert tultal magtaad daaj davashgui hurungu munguur bulaad baidgiig zigsooh tsag bolson mori buh 2 bol taria budaa dusal em hulgaichuud uls turiin mafigaar l yvchij baigaa yagaad sur shagain harvaa delhiid urlag sport oyun uhaanaaraa tsoilood baigaa huuhed bagchuudad ter ih mungu hurungu ochihgui uguhgji baigaan umnugoviin zartai hulgaich ajnai baterdene gedeg hun bol hulgai deermiin munguuruu buh buhchuudiig uurtuu avch uls tur hun ailgah daramtlahdaa ashigaldag ni buhnii nudend il l bna hen tuund ymar hariutslaga tootsood baigaan sergeeshiin shinjlegee bol zugeer l heden hunii mungu oloh uvsiihniig undur tsolond hurgeh gesen mafijsan arga bolson yaj ch bodson sergeeshnii shinjlegee hiine gedgiig tsol temdeg huraana gedgiig medseer baij sergeesh heregleh hun baidiimuu herev yag unen shudargaar sergeesh ilersen bol ter buh miri uyach dasgaljuulagch hen baidiin bugdiig ni eruu uusgej buh nasaar ni uraldaan temtseend oruulahgui busdad uchiruulsan hohirliig tul
зочин [202.9.40.143] 2023-10-02 11:19:21
сүүлийн үед түрүүлсэн залуу бөчүүдийг хуучин хүний адагууд нь нийлж бгаад допингоор унагаад болсон юм биш үү өөрт нь мэдэгдэхгүйгээр хоол хошинд нь хор хийсэн байх магадлалтай Би хардах эрхээ эдлэж бна да
Зочин [66.181.183.187] 2023-10-02 15:11:33
Зүгээр 1 удаа мэдэхгүй хоолтойгоо хольж идээд л ийм бяр суугаад алж өгдөг эд биш л дээ. Хүн өөрөө мэдэж зорилготой хэрэглэдэг. Мэдэхгүйгээр хоолонд хольсон энтр бол зүгээр онигоо шүү. Арай өөр тайлбар өгсөн нь дээр
Хариулт [103.212.117.194] 2023-10-02 14:56:16
202.9.40.143 аа бага тэнэгт .Допинг хэрэглээд түрүүлээд байгаа юм.Түрүүлсэн бөхийг допинг нэрээр хорлоод байгаа юм байхгүй .Бадарчийн хэрэглэсэн допингийг нэг эмч БУЛЧИНГИЙН МАССИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ БУЛЧИНД ТАРЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ( УУЖ БИШ) монголд битгий хэл ДЭЛХИЙД ХОРИГЛОДОГ бодис гэж хэлснийг уншаарай.