Б.Бат-Эрдэнэ: Тамирчид бид сэргээш, допинг, бэлгийн дарамтаас ангид байх ёстой
Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ: "Олимп, тив, дэлхийн тэмцээний медальтнууд маань нийгмийн хариуцлагын хүрээнд, сайн үйлсийн төлөө хариуцлагатай байж, биеийн тамир спортын хороотой байгуулсан гэрээнийхээ дагуу сар бүр хийсэн ажлаа дүгнэдэг зарчим руу бүх тамирчид шилжиж байгаа. Нийгэмд ёсзүйн асуудал өндрөөр тавигдаж байгаа учраас биеийн тамирын салбарынхан маань энэ асуудлыг анхаарах хэрэгтэй шүү. Бүх түвшиндээ үүнийг анхаарах ёстой. Биеийн тамир, спортын салбарынхан маань нийгэмд эерэг хандлагыг түгээгээч, нөлөөллийн ажлыг өрнүүлээч гэдэг зүйлийг төр, ард түмэн хүсэж байна. Та бүхэн маань сахилга хариуцлагатай, ёсзүйтэй байгаарай гэдэг шаардлага тавьж байгаа. Тийм учраас нэн тэргүүнд холбооны тамирчдын ёсзүйн дүрмийг батлуулж, зөвлөлөө байгуулж, гэрээгээ хийх хэрэгтэй байна.
Сэргээш, допингоос бид ангид байх ёстой. Янз бүрийн хүчирхийлэл, дарамт, бэлгийн дарамт, харилцааны, ажлын байрны дарамт, дээрэлхэлт, доромжлол бүх зүйлээс ангид байх ёстой.
Ийм асуудал байгаа бол ил тод, нээлттэй бүх түвшинд нь гаргаж ажиллахгүй бол болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Биеийн тамир, спортын салбар гайхамшигтай шүү гэдэг үлгэрлэл, манлайллаа авч явбал төр, ард түмэн биднийг бүх талаар дэмжихэд бэлэн байгаа. " гэв.
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.66] 2023-10-17 20:40:29
Энэ тэнэг бөхөөс салаагүй цагт спортын салбар өөдлөхгүй, допингоос сална ч гэж байхгүй байх оо, спорт дахь хамгийн том садаа, шаврын хаалт бол Бат-Эрдэнэ өөрөө ш дээ
Зочин [174.205.35.113] 2023-10-13 22:03:46
Өөрөө хамгийн том допингчин хулгайч даа. Допингийн шинжилгээ ганц ч удаа өгөөгүй. Учир нь ДАШТ, олимпод очоод эхний тойрогтоо л шал арчина.Шалгалтаас бултах арга нь тэр. Ямар сайндаа л олимпрд оччихоод барилдахгүй гээд эмчийн магадлагаа хайгаад гүйж явахав дээ!!! Нүдний булай!! Үүнийг нь батлах багш, орчуулагч нар нь одоо булайг нь дэлгэх ёстой шүү
Зочин [203.98.76.249] 2023-10-13 19:47:36
ЧИ өөрөө ялтангуулаа хамгаалдаг хүн ингэж бурах ёсгүй. ёс зүйгүй байж бүү дэмий донгод
Зочин [103.57.93.111] 2023-10-13 19:16:55
Чи өөрөө энэ асуудлыг шийдвэрдэх ёстой. Гэтэл одоо ямар байна. Чи ажлаа хийж чадахгүй байна. Ийм байхад маш хурдан огцрох хэрэгтэй.
зочин [202.9.46.166] 2023-10-13 16:51:59
ТА л өөрөө дарамталхаа болчих
Зочин [202.9.40.25] 2023-10-13 16:49:23
Батэрдэнэ бол яршиг аа. Яшиг