Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлэв

Aдмин / Спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчилсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга жиндээ тэргүүнд жагсав. Азийн наадмын дараах Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чансаагаа шинэчилсэн нь энэ. Энэ чансааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинг тивийн наадмын аварга Т.Тулга 65 мянган оноогоор тэргүүлж байгаа юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ 35600 оноогоор есдүгээрт, 92 кг-д Г.Ганхуяг 27100 оноогоор долдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал 55400 оноогоор дөрөвт, 53 кг-д Б.Болортуяа 47100 оноогоор тавд, 59 кг-д Х.Болортуяа 22900 оноогоор долдугаарт, 68 кг-д Э.Дэлгэрмаа 60 мянган оноогоор хоёрт, 72 кг-д Э.Даваанасан 48700 оноогоор гуравт жагссан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.