Э.Содномпилжээ Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Aдмин / Спорт

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна.

Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.

Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд Ираны тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа. Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж байна.

Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран (2 тамирчин) улсын шилдэг долоон тамирчин эрх авч өрсөлдлөө.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.165] 2023-10-28 00:33:11

Энэ суулийн уёд мөнгөн медал аваад бх юм туруулэх бурэн хуч чадал бхад 2 р байранд ороод ба найраанд ороод ба уу өөрийнхөө өргдөг жингээ даахгуй ба гэж бхгуй дээ маш сайн бэлтгэлтэй хун хуч нөөц хангалттай бий


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.