Н.Наранхүү, О.Сүлдхүү нар хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

ОХУ-д энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чөлөөт бөхийн уламжлалт олон улсын XYIII удаагийн тэмцээнд Монгол Улсаас 61-кг-ын жинд ОУХМ Н. Наранхүү, 70 кг-д Э.Тэмүүлэн, Э.Төгсжаргал, 74 кг-д О. Сүлдхүү нар өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдсөн U23 болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү Абдурахмановыг 8:4-өөр, 4/1 шигшээд ОХУ-ын Хасиевыг 12:1 хожиж, зооны аваргын төлөөх барилдаанд Дагестаны Гаджиевт 16:6-аар хожигджээ. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Абдулаевийг 11:0-ээр хожиж медалийн тавцанд зогслоо.

Харин 74 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Сүлдхүү эхний барилдаандаа ОХУ-ын Фанзиевыг 10:0 хожиж, удаах барилдаанд ОХУ-ын Комын Пушкинг 12:5 хожиж 2/1 шигшээд Дагестаны Дибиргаджиевт 8:3-аар хожигдсон байна. Ийнхүү медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Москва хотын бөх Амирхановаг 8:0-оор хожиж хүрэл медаль хүртлээ.

Харин Э.Тэмүүлэн, Э.Төгсжаргал нар дагах барилдаанд ялагдсан байна.


Сэтгэгдэл

Ауо [66.181.160.29] 2024-02-01 11:27:04

Гал2


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.