ЗТХЯ: Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам 90 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Нийт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
21 аймаг, 96 сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холболоо
2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.
Улаангом-Ховд, Улиастай-Алтайг хатуу хучилттай авто замаар холбоно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж Ховд-Улаангом, Улиастай-Алтай сумыг холбох авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болно гэдгийг онцлов. Нөгөө талаас авто зам, тээврийн коридоруудад ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Улсын чанартай авто замын засвар арчлалт 87 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт зорилт тавьсан. Олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувьтай хийгджээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-11-03 15:05:31
замыг нь хаших биш хажууд нь зай гаргаж машин зам чөлөөлөх нөхцөлийгб ий болго. зам дээр нэг машин зогсох үед их ауюлтай болж байна. замыг нь ямар муу шийдсэн юм бэ. нанзаддорж гэж гахай замыг там болгосон байна.
жолооч [202.126.88.194] 2023-11-01 23:49:16
тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийж тавьмаар бна
Зочин [66.181.181.31] 2023-11-01 20:29:43
завхан-говьалтайг холбох зам сонгуулийн шоу шүү, эдийн засаг талаас ямар ч ач холбогдлгүй шүү. мэргэжилтнүүдийн санал судалгааг сонсоочээ тэнэг тэр ногоон нусан буу Бямбацогт оо
Зочин [139.5.217.27] 2023-11-01 17:06:07
Тийм их хүн, техник бгаагүй, байхгүй, худлаа тоо. Үсрээд л 10,20 хүн 10 гаруй техник л байсан
Зочин [202.126.90.87] 2023-11-01 16:10:29
Улиастай Алтай чиглэлийн зам э.з ийн хувтд ямарч ач холбогдолгүй шүү дээ, үүний оронд Арц суурийн боомтыг Нөмрөг юм уу, Түдэвтэй сумын замтай холбовол Завханчууд ниыт ыаруун аймгуудад илүү болмжтой Баярсайхан гишүүн үүнийг сайн мэдэж байгаа даа
Зочин [203.98.76.69] 2023-11-01 15:33:37
Тэрхийн цагаан нуурын баруун талаас салаалаад Хөвсгөлийн Мөрөнтэй, Булганы Орхоны гүүрээс Хишиг-Өндөр чиглэлд явж байгаа замыг 80 км үргэлжлүүлээд мянганы замтай холбочихвол аялал жуулчлалын маш чухал маршрут болох юм шүү.
Анхаа [66.181.182.201] 2023-11-01 21:44:21
Зөв шүү яг тэгж бодож байлаа