З.Энхболд: “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, малчин болно”
SpaceTalk энэ удаад УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.
ХЭРЭВ МАНАЙ ҮЕД ИЙМ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН БОЛ
ТЭДНИЙГ НЯСЛААД ЯВУУЛАХ БАЙСАН
-НӨАТ-ын 5 хувийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурь нэлээд хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлээд байна. УИХ-ын дарга байсан хүний хувьд та юу гэж харж байна вэ?
-МАН хоёр тал болж хуваагдаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Аливаа сэдвийг иргэдээсээ асууж болно” гэж байгаа бол Сангийн сайд нь “Татварыг асуухгүй” гээд, МАН-ын УИХ дах бүлгийн дарга нь “Эрүүгийн хуулиар асуухгүй” гээд өөр өөр байр суурь яриад байна. Эд уг нь долоон жилийн өмнө “Бидэнд 100% эрх өгчих, бид нийлээд “алаад” өгнө” гэж засгийн эрх авсан, Монгол Ардын нам гэдэг нэртэй, нэг намын хүмүүс шүү дээ. Ийм хоёрдмол байж болохгүй. Мэдээж УИХ-ын даргын зөв. Улсын Их хурал бол ард түмнээсээ шууд сонгогддог цорын ганц байгууллага. Энэ байгууллагын тэргүүн нь ард түмнийхээ талд байхгүй бол болохгүй. Ямар ч асуудлаар иргэдээсээ асууж болно. Энэ бол цаашид гарах хууль амьдралд хэрэгжихийн үндсийн үндэс юм. “Тийм зүйлээр асууж болно, тэр болохгүй” гэдэг хязгаарлалт байж болохгүй. НӨАТ-ыг хүн бүхэн төлдөг тул тэр хүмүүсээс асуух нь зөв.
-УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд “унагаалаа”. Энд зөрчил байна уу?
-Байлгүй яахав. УИХ-ын хэн гэдэг гишүүн 5 хувийн татварыг дэмжив, хэн унагаав гэдгээр нь сонгосон тойргийнх нь иргэд өөрсдөө мэдэж, гар утас руу нь байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө сонгосон гишүүнд нөлөөлөх замаар УИХ-ын шийдвэр гаргалтад нөлөөлж болно. Тэгээд үгэнд орохгүй бол тэр гишүүнийг дараагийн удаа сонгохгүй л гэсэн үг. Энэ л төлөөллийн ардчиллын гол зарчим.
-МАН ийнхүү хуваагдаж байгааг та хэр ноцтой гэж харж байна?
-Би ямар нэгэн дүгнэлт огт хийхгүй. Иргэдээсээ сонгогдсон Улсын Их хурлын гишүүд нь хоёр сая сонгогчийнхоо төлөө ажилладаг болохоос өөрийнхөө томилдог Засгийн газрынхаа Сангийн сайдын үгэнд орж “Буруу юм байна” гэж кнопдож болохгүй. Хэрэв тэгж байгаа бол асуудал нь тэр муу УИХ-ын гишүүнд байна л гэсэн үг. Ярьж байгаа татвар нь аж ахуйн нэгжийн ашгийн татвар эсвэл хүн амын орлогын албан татвар биш бүртгэлийн татвар юм. Хоёр сая иргэнийг татварын байцаагч болгож байгаа зүйл. 2012-2016 оны хооронд бүх бизнесүүдийг кассын машинтай болгож, НӨАТ-ын хоёр хувийг буцааж өгөх энэ үйл ажиллагаа их зовлонтой эхэлсэн. Сонгуульд ч нөлөөлсөн байх магадлалтай. Гэхдээ энэ нь зөв алхам байсан гэдгийг сүүлийн жилүүд нотоллоо. Оргил үедээ далд эдийн засгийг 70 хүртэл хувь ил болгосон юм шүү.
Энэ хоёр хувийг буцааж өгөх өгөхгүй гэж УИХ-ын гишүүд маргалдаж байхад “Хоёр сая гаруй хүнийг татварыг байцаагч болсных нь төлөө хоёрхон хувийг нь өг өө. Наад хүн чинь монголд байгаа далд эдийн засгийг ил болгосныхоо төлөө авч байгаа урамшуулал” гэж хэлж байснаа маш сайн санаж байна.
Ер нь бол 10 хувийг бүхэлд нь буцааж өгсөн ч асуудал байхгүй. Би 2016 оны хавар сонгуулийн уулзалт хийж байхад нэг дэлгүүрийн эзэн над руу их уурлаж дайрсан “Болоод байсан юмыг та нар яахаараа кассын машин гаргаж, татвар гэх юм гаргаад ирэв” гээд над руу их уурлаж дайрсан. Тэр хүний уурласан шалтгаан нь кассын машин авсанд биш харин кассын машин авснаас хойш бүх орлого нь тооцогдож явах болсонд дургүйцэж байгаа хэрэг. Энэ бол улс даяар байсан үзэгдэл.
Ингээд далд эдийн засгийг ил болгоод явж байтал Б.Жавхлан гэж Сангийн сайд гарч ирээд сугалааг нь алга болгочихсон. Ингэснээр 70 хувь нь ил гарсан эдийн засгийн 30 хувь нь буцаад алга болчихсон. Одоо гурван хувийг нэмчихвэл далд эдийн засгийг илрүүлэх хувь нь нэмэгдэнэ.
-Гишүүд нь нэмэгдүүлэх тал дээр бас эсрэг байр суурьтай байх шиг?
-Гишүүд нь УИХ-ын даргын уриалгыг дэмжихгүй Сангийн сайдын үгэнд орж байгаа бол даргын буруу л даа. Манай Их хурал Засгийн газрыг “байранд нь” байлгадаг байсан. Тухайн үед “НӨАТ-ыг хэрэгжүүлнэ, бүгд кассын машинтай болгоно, 2 хувийг буцаан олгоно” гэхэд Засгийн газар зөвшөөрч л хүлээж авсан. Хэрэв эсэргүүцсэн бол тэр Засгийн газрыг няслаад явуулах байсан. Даанч одоо энэ Г.Занданшатар нь хэтэрхий зөөлхөн болохоор ингээд бантан л болж байна.
“МАН, АРДЧИЛСАН НАМ ХОЁР ЯМАР Ч ЯЛГААГҮЙ" ГЭХ ЯРИАГ МАН-ЫНХАН ГАРГАСАН. ФИЛОСОФИЙН ХУВЬД АСАР ИХ ЯЛГААТАЙ
-Бид бүгдийн өмнөөс хэлэлцээд асуудлаа шийдээрэй гээд явуулсан байтал D Parliament гэж гаргаж ирээд дахиад биднийг асуудал шийдэхэд оролцуулах гээд байгаа нь ямар учиртай вэ. Энэ дээр та юу гэж бодож байна?
-Энэ бол зөв. Эхний алхам нь манай үед тавигдсан ч техник, санхүүгийн боломж бага байсан. Би өөрөө НӨАТ-ын 5 хувийн асуудлаар саналаа өглөө. Бүртгэлийн систем нь боловсронгуй болсон байна. Тэгэхээр аль болох олон асуудлыг иргэддээ тайлбарлаж өгөөд, нэг мэдээлэлтэй болсны дараа санал асуулга явуулж болно. Санал асуулгыг хууль болгох ажил нь УИХ-ынх. Тиймээс энэ чиглэлээр Г.Занданшатарын хийсэн ажил зөв. Гэтэл байнгын хороон дээр унаж байна гэдэг туйлын хариуцлагагүй. Гэхдээ би МАН-ыг энийг хийчихнэ гэдэгт итгэхгүй байна.
Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН хоёрын хооронд их ялгаа бий. Хэрэв санаж байгаа бол малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй өгөх, НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох зэрэг нь Ардчилсан намын засгийн үед хийгдсэн ажил. “Ардын нам, Ардчилсан нам ямар ч ялгаагүй” гэж ярьдаг тэр үг бол МАН-ынхны гаргасан үг.
Ялгаатай учир өнөөдөр ард түмэн орон сууцтайгаа, малтайгаа, НӨАТ-ын хоёр хувьтайгаа байна. МАН иргэдэд өгөхгүй гэж байгаа 600 тэрбумаар соёлын төвтэй байгаа сумдад соёлын төв гэж дахиж нэг шавар амбаар барих тендэр болгож зарцуулах нь. Гэтэл иргэдэд өгчих юм бол иргэд энэ мөнгийг хамгийн зөвөөр зарцуулна. Иргэдэд өгсөн зүйлийг тэд зөв зарцуулна гэдэгт итгэдэг тэр итгэл үнэмшил бол Ардчилсан намынх. Мал улсын өмч байхад 25 саяас дээш гардаггүй байсан, хувьд өгөөд одоо 70 сая. Орон сууцны хувьчлалыг би 1996 онд хуулийг нь боловсруулж, батлуулсан хүний хувьд хэлэхэд дотроо халуун хүйтэн устай тохилог гэгдэж байсан 100 мянган орон сууц л байсан. Энэ сууцнууд нурж уначих гэж байсан бол хувьчилсны дараа хэрэглээ нь хамаагүй сайжирч, дахиж орон сууцнууд олноор баригдсан.
Ардчилсан нам, МАН-ын философийн ялгаа энэ. МАН “Төр ажил хийж чадна” гэж боддог, тэгээд хийж байгаа царай нь сум бүхэнд шавар амбаар барьдаг. Тэгэхээр ийм философитой нам болохоор Г.Занданшатар дийлдэх байх гэж бодож байна.
-Энэ удаагийн төсөв урд өмнө байгаагүй их мөнгө яригдаж байна. 28 их наяд?
-Би тооцоолол хийлгэж үзлээ. 2016 оны төсвөөс 5 дахин нэмэгдсэн байна. Гэтэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр 5 дахин нэмэгдсэн үү, хөрөнгө оруулалт 5 дахин нэмэгдсэн үү? Цалин, тэтгэвэр 30-40 хувиар л нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт таваас илүү нэмэгдсэн байна. Ганц Эрдэнэс Тавантолгойг 30 сая тонн нүүрс экспортлохыг даалгаж, Эрдэнэс Тавантолгой энэ ачааллыг даана. Гэхдээ олсон мөнгөө сум бүхэнд шавар амбаар болгож зарцуулаад байвал бүтэхгүй. Уг нь төсвийг сөргөөр төлөвлөдөг. Төлөвлөснөөс илүү гарвал сайн. Харин хэт өөдрөгөөр төлөвлөөд, дутвал бүр балардаг.
Одоогийн МАН-ын төсөв туйлын өөдрөг төсөөлөлтэй. Ирэх хавар л бүтэхгүй гэдэг нь мэдэгдэнэ. Эдийн засаг, түүхийн эдийн үнэ сайн байгааг ашиглаж төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Цалин бага байгаа учир эмч, багш нар чинь ажлаасаа гарч гадагшаа яваад байна шүү дээ.
МОНГОЛЧУУДЫН ТҮРИЙВЧ БОЛЖ БАЙГАА ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙГ Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ШАХААСААР ӨГЧИХСӨН БОЛ ӨДИЙД MCS, ШИНХУАГ ЦАРАЙ АЛДААД ГҮЙХ БАЙЛАА
-Б.Жавхлан сайд төсвийн төслийн танилцуулга дээрээ 2016 онд өрийг хамгийн өндөр түвшинд хүлээлгэж өгсөн талаар тайлбарлаж байсан. Та энэ дээр юу гэж хэлэх вэ?
-Одоо 27 их наяд төсвийн талаар ярьж байна. Гэтэл 2016 онд зургаан их наядын төсөвтэй байжээ. Энэ үед Засгийн газрын өр нэг их наяд орчим байсан гэж үзвэл одоогийн 27 их наядын төсөвтэй яаж харьцуулах вэ?
-ДНБ-д эзлэх хувиар харьцуулсан байна лээ.
-ДНБ тав дахин өсөөгүй шүү дээ. Хэрэв ДНБ болон төсөв адилхан тав дахин өссөн бол харьцаа нь тэнцвэртэй байна биз дээ. Тэгэхээр ДНБ-ээсээ хэт хөөсөрсөн энэ байдал сайн зүйлд хүргэхгүй. Валютын ханш 2000 байсан биз? Одоо хэд байна?
-3500 орчим байна.
-1500 төгрөгөөр буюу бараг хоёр дахин өссөн харагдана. Инфляц 3 хувь гэж ярьдаг байсан. Одоо хэд байна?
-10,1 хувь байна.
-Хүнсний барааны үнэ лав л гурваар үржигдсэн байх шиг. Жил бүхэн 10 хувийн өсөлттэй инфляцитай байна гэдэг ийм аюултай. Хэрэглэгчид л энэ бүхнийг төлдөг. Ийм хөөсрөлтийг бий болгочихоод, энэ төсвөө зөв гэж заргалдаж байгаа нь маш хариуцлагагүй. Дараа жил сонгууль болно. “Сонгуулийн дараа өөр нам нь гараад учраа болно биз, бид бол тендэрийнхээ мөнгийг аваад баяртай гээд явчихна” гэсэн ийм хоноцын сэтгэлээр хандаад байгаа юм. МАН ялагдаад явж болно, сонгуулийн маргааш Монгол Улс амьдрах ёстой. Миний харж байгаагаар эд энэ алдаатай төсвөө батална, Занданшатар 100 мянган иргэний дэмжлэгийг авсан ч яаж ч чадахгүй ялагдаад дуусна.
-Нүүрсний экспортод ихээхэн найдвар тавьсан харагдсан. Та юу гэж бодож байна?
-Дэлхийн зах зээлийн үнээс л хамаарна. Эрдэнэс Тавантолгой одоо монголчуудын түрийвч болж байна. Хэрэв энийг тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын шахснаар өгчихсөн бол монголчууд өдийд MCS, Шиньхуа хоёрыг царай алдаад л, таван хувийнхаа рояалтыг авчих гээд л гүйж байх байлаа. Гэтэл одоо зарж байгаа нүүрсний үнэ, төлж байгаа татварын 80 хувь нь Засгийн газарт орлого болж ороод, 20 хувь нь бидэнд ирэх ёстой байтал ноогдол ашиг өгөхгүй байна.
-Таны үед инфляц нэг оронтой тоогоор яригдаж байсан нь тооны хувьд сайн үзүүлэлт. Гэхдээ тийм амжилтыг гаргахын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь холбоотой болов уу?
-Инфляци гэдэг уулын оройгоос атга цас бөөрөнхийлөөд шидэхэд уулын бэлд өвлийн өвгөн хийх хэмжээний болчихдогтой яг адил механизм. Инфляцитай хэрхэн тэмцэх нь аль ч Засгийн газрын толгойны өвчин байх ёстой. Яагаад гэвэл инфляци хамгийн ядуу, орлого багатай хүмүүсийг хамгийн “хүчтэй” торгодог албан бус татвар. 2012-2106 онд инфляцитай үнэ тогтворжуулалтын хөтөлбөрөөр инфляцитай тэмцсэн. Энэ хөтөлбөрөөс мөнгө авсан компаниуд бүгдээрээ зээлээ эргээд төлсөн. Тэгээгүй бол МАН Хөгжлийн банк шиг шүүх хурал хийх байсан биз. Хоёр дох арга хэмжээ нь нефтийн үнэ дээр авсан арга хэмжээ.
Манай улсын хувьд хавар махны үнэд оролцохгүй бол, хавраас намар хүртэл цементийн үнэд оролцохгүй бол инфляци өсчихдөг талтай. Шалтгаан нь агуулахгүй байгаагаас үүсэж байна гэж үзсэн. Ингэж эх үүсвэртэй нь тэмцсэн учир инфляцийг бид нэг оронтой тоонд барьж чадсан.
Гэтэл МАН-ы алдаа нь шатахууны үнийг чөлөөлчихсөн. Инфляцийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдтэйгээ тэмцээгүй. МАН макро эдийн засгийн хувьд туйлын хариуцлагагүй байгаа. Монголын эдийн засгийн онцлогийг ойлгодоггүй хүмүүс сүүлийн долоон жилд эдийн засгийг алаад дууслаа. Үүнийг тав дахин тэлсэн төсөв, 3500 төгрөг байгаа долларын үнэ, 10 хувийн инфляци илтгэнэ. Залуучууд яагаад гадагшаа дүрвээд байна гэхээр цалин нь өсөхгүй мөртлөө жил бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ.
БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ, МАЛЧИН БОЛНО
-Зогсоох арга байгаа юу?
-Үүнийг зогсоох арга байгаа. Хэрэв төсвөө тав дахин нэмж байгаа бол төрийн албан хаагчдын цалинг мөн тав дахин нэм. Хувийн хэвшил хэдийнээ цалингаа нэмчихсэн. Ирэх жилээс инфляцаа нэг оронтой тоонд оруул, чадахгүй бол ажлаа өг. Бид нэг оронтой тоонд оруулдаг ажлыг чинь хийе. Бид 100 мянган хүн гарын үсэг зурчихаад байгаа НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгоё. 600-хан тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү. Гэтэл цаана нь 27 их наяд төгрөгийг Засгийн газар хүссэнээрээ зарцуулах гээд байна.
-Гэхдээ танай нам 2024 оны сонгуульд ялалт байгуулах хэмжээний харагдахгүй байна. Энэ талаар?
-Наадх чинь дараагийн сэдэв. Одоо цаг дууссан байна. Дараагийн удаад дахиад ярилцлага өгөхдөө “Яагаад Ардчилсан нам МАН-аас өөр вэ” гэдэг талаар ярьж болно.
-Таныг 2024 оны сонгуульд Орхон аймгаас дэвших гээд бэлтгэлээ базааж байна гэх мэдээ уншлаа. Энэ үнэн үү?
-Би нэр дэвшихгүй, малчин болж байгаа. Нэр дэвшихгүй учир Ардчилсан намын ажилд оролцохгүй байгаа юм. Би энэ намын анхан шатнаас нь эхлээд даргыг нь хүртэл бүх албан тушаалыг нь хашсан. Одоо надад 126 гишүүний нэг болж ажиллах сонирхолгүй байна.
Ярилцсан сэтгүүлч: С.Насанжаргал, Б.Ариунбилэг “Space talk-4”
Сэтгэгдэл
хүннү [103.41.93.151] 2023-11-06 20:28:04
За энэ бэлтрэн юу ч гэж донгосч магадгүй. Бас л хүн чанаргүй эр хүний шинжгүй байлай нөхөр байсан. ТӨХ-ний дарга байхаас нь мэднэ. Ёстой “новш гэмээнэ новш” шүү дээ. АН-г 2016 оны сонгуулд унагсан гол буруутан энэ нөхөр. Ан 2012–2016 онд маш их зүйл хийсэн гагцхүү энэ балайгаас болж уначихсан юм.
sas [202.21.117.34] 2023-11-06 16:48:39
ТАВАН ТОЛГОЙГ АВЧ ҮЛДСЭН ГАВЬЯАТАЙ ХҮН ШҮҮ, МАЛЫГ МАЛЧИДАД БАС,,,,
Зочин [103.212.116.71] 2023-11-06 12:02:00
Бас нэг тагжгар нөхөр "Би сонгуульд оролцохгүй,Хархоринд очиж амьдрана" гэсээр л ороод ирж байсан
Зочин [124.158.70.1] 2023-11-06 11:00:40
их идсэний маргааш өнжиж байгаа атийсан шуналтан
Монгол хүн [202.55.183.178] 2023-11-06 09:56:03
Малчин маш зөв сонголт...
Мөнгө хүүлэгч [66.181.183.151] 2023-11-06 00:23:34
Энэ ЖАВХЛАН гэдэг улаан луйварчинг яана аа, бүхий л татвар торгуулиар ард иргэдээ боомлохыг хүссэн, насаараа албан тушаалтан байх санаатай бас нэг барагдашгүй хөрөнгөтэй феодал санаатай нөхрийг Дарханчууд татан авч болохгүй юү. Ёстой нэг....... хэлэх үг ч олдохгүй юм аа. .
үнэнийг өгүүлэгч [66.181.183.151] 2023-11-06 00:18:03
Мөнгөтэй болсон хүн юу гэж ч улс төрд орохов, юу гэж малчин болохов, гэдсээ илээд хэвтдэг цаг нь болж дээ. Хэдэн арван жил ах дүүсээрээ ч идээд барахгүй хөрөнгөтэй хүн гэдэг юм билээ.
Зочин [103.57.95.120] 2023-11-05 12:04:04
Малчин болох нь ч яамай. Харин Хятад хоолны газар байгуулаад дэн буудал ажиллуулбал луухааны хүүхэд хойно доо хийж чадах байх.
Зочин [66.181.161.164] 2023-11-05 08:33:44
Ханатлаа цусалчихаад би малчин болж ялаа эдэлж лайгаа үүрнээ айн.Манай малчдыг доромжлоод байгаа юм уу муу бирд чинь.Женкотой нийлж улсаар нь цусалчихаад
Зочин [71.239.25.243] 2023-11-05 08:19:15
odoo luivarchid bugdeeree malchin boltsgoo. Saihan bileg Elbegee bayartsogt nar mal hariulj medehgui yum chin nogoochin boltsgoo.
Иргэн [59.153.115.18] 2023-11-05 01:28:10
Монголын аж үйлдвэрийн хувьчлалын нэрээр АН зарсан нөхөр
Зочин [202.55.188.118] 2023-11-04 16:35:08
Нөхөр асуудал ямар болсоныг гадарлаж хориход малчин хийх нүхээ олсон уу хэхэ
зочин [103.9.88.154] 2023-11-04 16:15:38
Мундаг улс төрч хүн дээ МАН -ны дотроос энэ хүнтэй дүйцэх улс төрч алга даа
tusa [59.153.114.95] 2023-11-04 15:47:41
Ерөнхийдөө энэ нөхөр малчин гэдгийг доод утгаар ойлгоод доромжилсон хэлбэрээр хэлж байна. Энэ нөхөр нэр дэвшиж, улс төрийг бузарлаад яах вэ. Жинхэнэ дарангуйлал энэ нөхрийг их хурлын дарга, намын дарга байхад хэрэгжиж, үүнээс хойш ардчилсан эам өөдлөөгүй дээ. Эрүү өвдөг инь удахгүй нийлэх дөхсөн энэ өвгөнийг хэн тоох юм вэ. Нохой ч тоохгүй байх....
Зочин [202.126.89.189] 2023-11-04 15:27:34
Буянтай ажил хийх нь дээ. Мал дагавал ам тосдоно. Зөв өө зөв. 2028 онд та дэвшээрэй.
Зочин [202.55.180.219] 2023-11-04 15:25:37
Үх
Зочин [66.181.161.180] 2023-11-04 12:31:22
Хавийн айлын мал хулгайлж байж алуулав даа малчид малаа таньдаг юм шүү.Хотоос өөр шүү
Зочин [124.158.90.3] 2023-11-04 10:13:48
TURD HEREGTEI HUNDEE MALAAS HOL BA DAA
Зочин [66.181.182.24] 2023-11-04 07:38:27
З.Энхболд Хятад цустай хүн тул малчин болж чадахгүй байх. Харин Малчин биш Мантуучин болвол зүгээр шүү. Луухааны хүүхэд байна даа, мантуугаа гайгүй хийчих байх шүү.
Мантоу идиваа. [66.181.181.227] 2023-11-05 15:20:51
Нинхао, Энкхү Бау Лдоо!
Кх!!! Үлгэр шиг. [66.181.181.227] 2023-11-03 20:20:40
Энэ ингээд хэлчихлээ гээд авгай хүүхэд нь малчин болчих юм гэнээ! Тэр хэд нь УБ хот болон гадаадад, энэ хүн хөдөө 10 ямаа, 20 хоньтой байж байх юм гэнээ. Сорочк, галстуктай Боролдой өвгөн шиг жижиг малчин байх юм гэнээ. Инээд хүргээд хаячих юмаа!
Зочин [66.181.161.18] 2023-11-03 17:36:33
Чиний мэддэг малчин ахуй биш болсон. Бас л хулгайчуудын л цугладаг газар болсон. Ороо нь ороогоороо таарчээ. Хэдэн жилийн дараа за больё, сурсанаараа буцаад улс төрдөө орж хулгай хийсэн нь дээр юм шиг байна гээл гүйнэ биз.
Цадцан хүний л яриа байна [202.126.90.99] 2023-11-03 17:11:49
Үхэхэд карма таныг шүүрээл авна энэ олон ядарсан ард түмний шийтгэлийг тэнд хүртэнээ
Зочин [103.41.93.153] 2023-11-03 17:03:06
90 онд манай улсыг ардчилал намган дундаас авч гарсан. Одоогийн улс орны нэр хүнд хөгжлийн түүчээ ардчилал юм. АН бол ганцаараа ардчилалыг төлөөлөхгүй монгол улсад бүртгэлтэй бүх л намууд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа болно...
Зочин [66.181.161.18] 2023-11-03 16:19:33
Шоронгийн хоригдол болно.
Зочин [66.181.181.23] 2023-11-03 15:04:27
АН-ынхан социализмын үед их ядуу амьдралтай байсан тул тэд социализмын үеийн баримтуудыг устгах гээд байдаг юм. Өөрөөр хэлбэл, тэд ядуу бөгөөд сурлага муутай байснаа чанд нууцлах гээд байдаг юм.
Зочин [192.82.66.229] 2023-11-03 14:14:11
ярилцлагыг нь унчихаад хүн муул МАН хувалзнуудаа
УНШИГЧ [64.119.29.63] 2023-11-03 13:57:04
ШОРОНД БАЙХ ХҮН ДЭЭ МӨД ЯВАХ БАЙХ ДАА ............
Г.Энхбаатар [180.149.80.106] 2023-11-03 13:20:25
та нарт мөнгө бга малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж гадагшаа гаргаачээ бэтгий дандаа хулгай хиих гэж бодоод бай
zochin [66.181.178.50] 2023-11-03 12:21:22
Хэрүүлтэй уруултай ч АН дээр. МАН хэзээ ч ард иргэдийнхээ төлөө явдаггүй нам, тэд Дарга нарын төлөө л явдаг нам, социализмын үед ч тийм л бсан. 90 онд л МАН г тараах ёстой бсан юм. Намуудын гишүүнчлэлийг яаралтай зогсоо
ЗОЧИН [139.5.219.35] 2023-11-03 12:18:25
БИЕ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМТОЙ, УХААН ГЭЖ ТОЛГОЙНООСОО ТОМ, МАН-ын ОДОО ТӨР ЗАСАГТ БУЙ МЭРГЭЖИЛ, МЭДЛЭГ БАЙХГҮЙ, ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БАЙХГҮЙ ХҮНЭНЦЭРҮҮД, МОНГОЛЫН ТӨРТ ЁСНЫ МЯНГА МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГЭЭР УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГА, ЗАЛИЛАНГААР ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БУЙ ЦӨЛМӨГЧДӨӨС ТОЛГОЙ ИЛҮҮ УХААН БОДОЛТОЙ ТАГЖГАР ДАА. ЭНЭ ХҮН УГ НЬ МОНГОЛЫН ТӨРД БАЙХ ЁСТОЙ, ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН МӨНӨӨС МӨН.ТӨР ЗАСГААС ХОЛДОЖ БУЙД ХАРАМСАЖ БНА.
Зочин [124.158.65.139] 2023-11-03 11:59:26
Өнөөгийн их хурлын гишүүд сайд дарга нар, ялангуяа их хуралд олон удаа сууж байгаа бул хар чулуунууд энэ Зандаахүүгийн Энхболд гэгч бие жижигч билчээр томтой агуу ухаантай хүний жишээгээр малчин болцгоохыг уриалж байна. З.Энхболд маш зөв байна. Өндөр албан тушаалд олон жил хувалз шиг шигдээд төрийн мөнгийг цавчаад цулайтлаа баяжигсад одоо болноо. Төрөөс холдож үзээ.
НЭР ҮГҮЙ [66.181.176.228] 2023-11-03 11:43:07
ЗӨВ ЯРЬСАН БАЙНА. НӨАТ гэдэг чинь бид бүгдийн төлсөн ммөнгө. Төлсөн мөнгөнөөсөө ТАЛыг нь буцаан авь гэсэн үг. Үлдсэн талыг нь МАН яаж идэх нь хамаагүй. Гэтэл заавал бүгдийг нвь идднэ гээд байна ЖАВХЛАН САЙД
Зочин [139.5.217.97] 2023-11-03 11:36:33
АН засаг барьж байх үед дандаа том шинэчлэл өсөлт авчирдаг нь бол яаж ч дарах гээд дарагдахгүй үнэн л дээ. Даанч МАН-д санал сонгууль өгдөг олон ядуу боловсролгүй хүмүүс энийг ойлгохгүй байсаар одоо энэ улс орон дампуурах дээрээ тулаад ирлээ
Зочин [202.131.225.53] 2023-11-03 11:16:15
zasss
Зочин [203.98.76.249] 2023-11-03 11:10:07
одоо зүгээр там руу од. анир чимээгүй нисэн одож нүднээс далд ор
Хархнууд хөлөг онгоцноос зугтана. [66.181.160.91] 2023-11-03 10:45:41
МоАН энэ сонгуулиар юманд хүрэхгүй учир хашир бурхиуд "малчин, тариачин, ажилчин, жуулчин" болж байнадоо. "Как крысы с корабля" гэж ийм нөхцөлд оросууд хэлдэг юм. Бусад улсад ч мөн адил.
Зочин [202.131.225.197] 2023-11-03 10:41:57
ideed setgel ni hanatsan kkk, yag mal mallaj haragdana shd. dalain ereg deerhi house ruugaa nuune l biz
Иргэн [66.181.177.28] 2023-11-03 10:40:27
Хагартлаа баяжчихсан учир одоо шуналаа дарсан нь зөв. Нэмж шунавал хар хаалга татна шүү.