МОНГОЛ, ВЬЕТНАМ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ БАТ БЭХ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЛЭЭ

Aдмин / Улстөр

2013 оноос хойш 10 жилийн дараа хоёр Улсын төрийн дээд хэмжээний уулзалт, айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Анх 1954 онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтсон байдаг бөгөөд 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг айлчлал эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэж, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноор онцлог түншлэлийг бэхжүүлж, дипломат харилцаагаа гүнзгийрүүлсэн хэрэг юм. Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэлийн харилцаа” тогтож, худалдаа эдийн засгийн салбарт өрнөж буй харилцаагаа улам нягтруулан бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг нотолжээ.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаа

Монгол Улс 2023 оны 09 сард 20,891.15 долларын өртөг бүхий 33,910.19 тонны цагаан будаа импортолсон байна. Харин Монгол Вьетнамын хөдөө аж ахуй салбарын хамтын ажиллагааны үр дүнд Вьетнам Улсаас 30,000 тонн цагаан будаа нийлүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг болон олон Улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичгийг тохирсон нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ба харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд хоёр улсын худалдаа, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж талууд мэдэгдээд байна.

Хоёр Улсын иргэд визгүй зорчино

Виз бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас өөр бусад орны аялагч нарт олгогддог тусгай зөвшөөрлийн нэвтрэх бичгийг хэлнэ. Виз нь дотроо олон төрөл ангилалд хуваагддаг. Тухайлбал, Аяллын виз, Бизнес виз, Сургалтын виз, Ажлын виз, Эрүүл мэндийн виз, Дамжин өнгөрөх виз гэх мэт олон төрөлтэй байдаг. Тухайн виз хүсэгч нь өөрийн явах зорилгодоо нийцүүлэн тохирох визийг авч аялна. Улс орон хоорондын дипломат харилцаанаас үүдэж визгүй зорчих улс орон цөөнгүй байдаг. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төмөр замын хамтын ажиллагаа

Гадаад харилцааны яамны 2022 оны 8-р сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханьтай уулзалдах үеэрээ чухал асуудлуудыг хэлэлцсэний дотор Монголоос Вьетнам руу экспортлох барааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төмөр замын тээврийг шийдвэрлэх, салбарын яамдыг холбох хүсэлт илэрхийлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар ахиц гарлаа. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгааг нотлов. Монгол Улсын хувьд далайн боомтын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа өргөжүүлэх чиглэлд Вьетнам, Хятадтай тохиролцох төмөр замын хэлэлцээр чухал юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.