Г.Түвшинбаатар уулын уруу буух төрлөөр Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөхөд нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ. Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Сэтгэгдэл