Д.Амарсайхан Шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо

Aдмин / Спорт

Оман улсын Мускат хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө. 2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:

2011 онд GM С.Билгүүн

2011 онд WFM Б.Ану

2013 онд WFM Б.Янжинлхам

2014 онд FM Г.Мөнхбаяр

2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/

2017 онд WIM Б.Баярмаа

2018 онд WIM Б.Баярмаа

2019 онд WFM Б.Халиун

2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Сэтгэгдэл

Зочин [103.41.93.114] 2023-11-10 17:05:48

баяр хүргье.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.