Б.Ганхуяг эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хуралдааныг нэг сараар хойшлууллаа
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12.30 цагийн орчимд эхэлсэн ч.хуралдааныг ирэх арванхоёрдугаар сарын 13-ны 10.00 цагт товлон, нэг сараар хойшлууллаа. Энэ удаа шүүгдэгч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт нэг сар орчим хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг өмгөөлөгчид нь хэлсэн. Прокурорын байгууллага ч эмч нарын оношийг хүлээн зөвшөөрч, мөн Б.Ганхуягийн биеийг үзсэн тул саналыг хүлээн зөвшөөрснөөр, шүүх хуралдааныг нэг сараар хойшлууллаа.
Сэтгэгдэл
Зочин [202.70.34.115] 2023-11-18 23:05:16
Эмчилэж байна гээд бүр хордуулчих вий
Зочин [202.126.89.48] 2023-11-15 17:09:17
Тэр болтол амьд байх юм бол уу
зочин [66.181.190.231] 2023-11-14 09:35:53
Олон хүний нэр зарлах учир айсандаа асарч байгаа юм
хүннү [103.41.93.245] 2023-11-13 21:17:57
461-т эмнэлэг байдаг биз дээ. Тэнд хэвтүүл. Эгзимтэй юм шиг байсан. Ийм өвчин дэлхийгээр дүүрэн, түүнийг эмчлэх эмчилгээ байхгүй. Хулгайлсан мөнгөө өгсөн юм уу? наадуул чинь. Ингэхээ мэдсэн юм бол яахаа хулгай хийдэг юм.
тттт [202.9.46.80] 2023-11-13 20:52:18
хянаж болох бүх техник хэрэгслээр хянана
зочин [202.126.89.163] 2023-11-13 16:06:22
ЭМНЭЛЭГТ БАЙХАД НЬ ХУЛГАРУУД НУХАХ ЭСВЭЛ ХУЛГАЙЧУУДТАЙГАА ХУЙВАЛДЧИХГҮЙ Л БОЛ Ч БУСАД НЬ ЯАХАВ