Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завджээ

Aдмин / Хууль

Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, дээрх үйлдлийг мөрдөх байгууллагаас илрүүлж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Х.Г нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, бусдад борлуулахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-15 15:19:10

гарч ирсэн эх үүсвэр нь нөгөө муу генералууд цэргийн дарга нартай холбоотой доо . хилээр хүувь хүн оруулж ирэх боломж хэр байна.

зочин [66.181.187.189] 2023-11-15 10:31:03

Зар тараагаад улс худалдаж авч устгалд оруулах хэрэгтэй энэ бол зөв алхам. Байгаль орчинг хамгаалах арга хэмжээ болно. Устгахад хяналт тавих хэрэгтэй. Нэгэнт өөрт байгаа зэвсэгээ хүн хаях уу. Эрүүл бодлого үгүйлэгдэх юм аа. Хүнийг шоронгоор айлгаад ач холбогдол гарч байна уу.

ЗОЧИН [202.126.89.163] 2023-11-15 09:24:38

ЗАРАХ БИШ ЖАГСАГЧДЫГ ЗЭВСЭГЛЭХ БАЙСЫН, ХУЛГАЙЧУУДТАЙ ТООЦОО ХИЙХЭД АМАР БАЙХГҮЙ ЮУ

Зочин [202.55.191.130] 2023-11-15 12:58:18

yag ternees ni aij, huraaj shiitgej shorond yavuulj baigaam.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.