Хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг битүүмжилжээ
Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч “Т” нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3,508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байгаа юм байна
Сэтгэгдэл
Ажууд [103.57.92.51] 2023-11-17 23:08:12
Зөв.Бие биенээ шулсан шулаачдын мөнгийг хураажхотын түгжэрлийг бууруулахад ашигла.
Зочин [202.179.27.124] 2023-11-17 12:39:30
маш сайн байна. улам их амжилт хүсье
Хөгжмөөр бна [202.55.188.113] 2023-11-16 20:51:26
Хураасан мөнгөөрөө тэтгэвэр нэм, мөрийтэй тоголоомчингууд хакарчид байхоо
Зочин [203.98.76.249] 2023-11-17 13:17:09
наад мөнгө яинь нөгөө 17 чингэлэг спирт ус болдог шиг намын өөр нууц данс руу орчихсон байна.
ЗОЧИН [139.5.219.188] 2023-11-15 23:51:25
ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР ДОТОР АВИЛГАТАЙ ХОЛБООГҮЙГ НЬ ОЛЖ ТОГТООХОД АМАР БОЛСОН !!! ТИЙМ ЦӨӨХӨН
irgen [66.181.185.188] 2023-11-15 20:37:14
ingeed huvi hunii dansruu orood ehellee dee.
Сугалааг мөрийтэй тоглоомд оруулаад өг [202.21.109.28] 2023-11-15 20:22:10
Сугалааг бас шалгаад өгөөчээ сугалаа чинь хүмүүс бас мөрийтавиж байгаа нэг хэлбэр шдээ
Anhbayr [202.126.88.162] 2023-11-15 16:39:58
Huraasan mongiig ni yah bol
Зочин [66.181.161.73] 2023-11-16 21:10:59
Yostoi zov lalarin togloomnd ih aldsaan novsh odoo bolison
Зочин [59.153.115.100] 2023-11-15 17:22:13
bi avna