Алдарт сагсан бөмбөгчин Яао Мин Монголд ирнэ

Aдмин / Спорт

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ. Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орших бөгөөд Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Макао улс багтдаг юм.

Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байна. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх ажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.130] 2023-11-17 17:40:41

улс орон хэцүү байхад нэг өндөр хужаа ирэх зүгээр үү тээ

Зочин [66.181.191.237] 2023-11-18 11:32:34

Зүүн азийн сагсан бөмбөгийн холбоо гэж баына малнаас дор амьтан минь

Зочин [59.153.115.117] 2023-11-16 15:06:53

Энэ ирэх нь үнэн юм байхдаа тэгвэл их алдартай хүн ирэх нь дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.