О.Төгс-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Мексик улсад хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсын тамирчин О.Төгс-Эрдэнэ эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн байна. Уг жинд 32 тамирчин оролцсоноос О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр (95, 113 кг-ыг өргөж) хүрэл медаль хүртжээ. Ийнхүү тэрээр залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.

1978 оны Болгарын Софи хотод болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол дараа нь гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл хүртэж байжээ.


Сэтгэгдэл

Сонирхогч [66.181.176.156] 2023-11-20 10:38:07

Хүндииг өргөгчид сүүлиин жилүүдэд даруухан бөгөөд жигдхэн жинтэй амжилтуудыг гаргадаг болжээ Удирдлага зөв багш дасгалжуулагч чадамжтай чадвартай бол амжилт гаргасаар л байх болно Харин жүдо уналт руугаа яваад чөлөөт сагс 2 хагаралдаад л яана даа

Hi [66.181.188.248] 2023-11-20 18:26:06


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.