Монголын марафонч Г.Хишигсайхан Японд түрүүлэв
Япон улсад хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив.
21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.
Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [202.179.25.22] 2023-12-04 09:11:42
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн төгсөгч Г.Хишигсайхандаа баяр хүргэе! Сургууль байгуулагдсаны 30 жилийн ойдоо сайхан бэлэг спортын сайхан амжилтаар бэлг барьсанд баярлалаа!
Зочин [202.72.245.121] 2023-11-23 16:37:38
дүүдээ спортын өндөр амжилт хүсэн, олипод оролцохын ерөөл дэвшүүлье.
Зочин [202.9.40.226] 2023-11-23 20:02:15
, оны