“Тариа хийх процедурт алдаа гарсан байж болзошгүй” гэв
Яармагийн Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт 4 сартайгаас 12 насны 17 хүүхдэд хийсэн тариа ямар учраас урвал өгсөн байж болох талаар тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал н.Цэгмид “Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.
Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүд 4-5 хоногийн өмнө сорил тавиулж, уг тариануудыг хийлгэхэд ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.
Тариануудын дуусах хугацаа 2024 оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан байна.
Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амлалаа. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна. Эдгээр хүүхэд нь 4 сартайгаас 12 насныхан.
Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. Тухайн тариаг хийсэн сувилагч улсад 20 гаруй жил ажилласан” хэмээн ярилаа.
Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн Стратеги, бодлого төлөвлөлтийн дэд дарга “Ямар нэгэн байдлаар тариа хийх явцад процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа.
Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийхэд зөрчигдсөн учир урвал өгсөн гэж үзэж байгаа. Тухайн тасгийн 21 дэх хүүхдэд тариа хийж байх үед түрүүчийн хүүхдэд урвалын шинж илэрсэн байгаа юм. Ингээд тариа хийх явцыг зогсоосон. Уг тасагт 52 хүүхэд хэвтэж байсан. Манай эмнэлэгт эмчлүүлж буй 400 орчим хүүхдэд яг энэ гурван тариаг 22:00 цагт хийсэн, ямар нэгэн урвал өгөөгүй.
Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг” гэв. Тус эмнэлэг 121 сувилагчтай. Эдгээр сувилагч хэвтэн эмчлүүлж байгаа 400 орчим хүүхдэд үйлчилж байгаа аж. Сувилагч нар ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.179.25.209] 2023-11-27 13:00:18
хариуцлагагүй болоод тэр
Зочин [103.212.119.37] 2023-11-26 21:46:04
уг нь сайн эмнэлэг юмсан. тариа нь хугацаа хаддгалалтанд алдаа байсан байх. тарианы шил шфрицийг нь шинжил
Зочин [202.126.88.211] 2023-11-25 11:12:36
Сувилагчийн буруу биш эмчийн буруу юм бишүү? Яагаад тийм олон антибиотик нэг дор хийж байгаан бээээа мал уудаа сувилагч ч гэсэн хэлж болдоггүй юм уу. ЭЭЖ ААВ НЬ Ч ХЯНАДАГГҮЙ ЮМУУ ХААШАА МАЛНУУД ВЭ
Зочин [202.9.40.145] 2023-11-24 20:20:28
Юү яриад бдг юм бэ бага насны хүүхэдүүдэд өндөр тунгаар антибиотик хийхээ болих хэрэгтэй ямар хаширдаггүй хүмүүс вэ 3 давхар антибиотик хийгээд манай хүүхэд насан туршийн элэгны өөрчлөлттөй шар шүдтэй болсон бга 7р төвд 9сартай хүүхэд эндсэн бас л сувилагч буруудсан
Зочин [66.181.177.166] 2023-11-24 23:33:06
3 төрлийн антибиотик өгч байна. Энэ бол цэвэр эцэг эхчүүдийн буруу. Нийтийн дунд байх халдварт өвчнүүд ихэнхдээ антибиотик тэсвэртэй болсон. Өөрөөр бол бидний эмийн буруу хэрэглээнээс үүсэж антибиотикт дасалтай олон төрлийн халдварууд үүссэн. Үүнийгээ бид хүн амын дунд халдааж эмчлэхэд төвөгтэй болдог. Аливаа антибиотикийг дур мэдэж уудаг, эмийн заавар жор, тун, хугацааг дагадаггүйн хар гай. Юмс учир шалтгаантай болоод зааврын дагуу байгаө шүүдээ. 6 жил сурж анагаахын мэдлэг аваагүй, юмыг зааврын дагуу хийж сураагүй, боловсролгүй, Мэргэжлийн хүнээс илүү фб дээрх эх сурвалжгүй ам дамжсан ярианд итгэдэг шүүдээ.
zochin [120.17.28.133] 2023-11-24 17:45:51
yu gj suvilagchiig buruutgx ve. Deers emchiin ugsn zaavrr emchilgeeg xiidg bga. Emchtei xariutslaga tootsx yst. Muu xaxuulchin emch nertei birduud
ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-24 15:38:01
СУВИЛАГЧААР ТУГ ТАХИХГҮЙ ЭЭ ЧАНАРЫН АЛБАНААС АВААД ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД САЙДТАЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦ ТЭГЖ БАЖ ЭНЭ УЛСЫН ЭМНЭЛГИЙН ХҮНД СУРТАЛ ХАРИУЦЛАГА, АВИЛГА НЬ ГАЙГҮЙ БОЛЖ МАГАД ТҮНЭЭС УЛСЫН ЭМНЭЛЭГ ХОГ БОЛЖЭЭ
Зочин [202.126.89.121] 2023-11-24 14:57:28
Юун сувилагчид хариуцлага тооцох мантай тёхнологийн алдаа гаргасан бол чи болон танай эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд огцрох ёстой. Ийм хариуцлагагүй үйл ажиллагаатай эмнэлэг байж таарахгүй. Хүний амьтай, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү.