Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ
Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё өчигдөр /2023.11.26/ өндөрлөж, озеки Киришима Б.Лхагвасүрэн хоёр дахь түрүүгээ хүртэж, Монголын сүмочдын 100 дахь түрүүг авлаа.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сумоч болж байна.
Сумогийн дээд зиндаанд хамгийн анх ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж (2002 он) түрүүлснээс өдгөө хүртэл 10 монгол бөх 100 түрүү авчээ.
Тухайлбал, Хакүхо М.Даваажаргал-45,
Асашёорюү Д.Дагвадорж 25,
Харүмафүжи Д.Бямбадорж 9,
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8,
Какирюү М.Ананд (6),
Тамаваши Б.Мөнх-Оргил (2),
Киришима Б.Лхагвасүрэн (2),
Кекүтэнхо Н.Цэвэгням (1),
Ичиножёо А.Ичинноров (1),
Хошёорюү С.Бямбасүрэн (1) түрүүлсэн байна.
Сэтгэгдэл
Lhagbasyren mini abraga bolooroi gesen saihan ygee haramgyi egyylne bi.... [31.32.212.183] 2023-11-29 21:50:27
Krisma Lhagbasuren bol chaasaa ikhe yabah beh dee,ychir ni Mongol beheer barildaj baisan yum bilee,tyynii anhaaral hedelgeen barildaanii yr chadbar ahij baigaa ni haragdana,tegeed ch manai Mongol hyn alibaad dasan zohichoh talaaraa onchgoi suu dee,amjilt hysye.Demjij baigaa suu!!!Pranz ylasaas ......
Зочин [59.153.113.76] 2023-11-28 11:47:30
Лхагвасүрэн маань 2 дахь түрүүгээ авч энэ оны хамгийн олон даваатай 62 шилдэг сумоч болж байгаа юм бна, мэдээлэо өгөх үүднээс өмнөх агуу 2 аваргаа дурсая, Аса аварга жилийн бүх барилдаанд түрүүлж 90 даваанаас 84 давж байлаа, Хакухо аварга бас жилийн бүх барилдаанд 2 удаа 2 жилд завсаргүй түрүүлж мөн 90 даваанаас 2 удаа 86 даваа авч, дараалан 63 давж байлаа, дахиж хэн ч тогтоохын аргагүй рекорт амжилт гаргаж байжээ? Ойрын үед дараалан 3 түрүүлэн цаашид 10 аас дээш түрүү авах Ёкузана мөд төрөхгүй л байдалтай харагдах,манай Үндэсний бөхд мөн адил 2,3 удаа дараалан түрүүлэх мөн 4,5 удаа түрүүлэх ДА бас л төрөхгүй 30 гаран жил боллоо, цаашид яах болдоо.?
хүннү [202.55.188.86] 2023-11-27 20:01:59
Өчигдөр цомоо гардан авч байгааг нь үзсэн. Нүдэнд дулаахан хөөрхөн хүү байсан. Монгол хүнтэй яасан адилхан юм вэ? гэж дотороо бодож суусан. АСүхбат тайлбарлаад байсан. Монгол хүн түрүүлж байхад ямар ч эмоцгүй болдог л юм боллоо гэсэн маягтай дуусгаж байсан. NHK ч гэсэн манай ерөнхий сайды нэрэмжит цомыг гардуулж байгааг ч гүйцэд үзүүлэлгүй өөр дүрс гаргасан. Энэ хүүд баяр хүргэе.
Зочин [59.153.112.234] 2023-11-27 17:14:20
Овгоо бичнэ үү